04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Британийн боловролын систем

Британийн боловсролын систем нь олон улсын стандартын түвшинд нийцсэн өндөр чанартай сургалтын агуулга бүхий 5 үндсэн түвшний боловсролыг эзэмшүүлдэг. Үүнд, 
  

  • Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг
  • Анхан шатны боловсрол буюу бага сургууль
  • Дунд буюу Ерөнхий боловсролын сургууль
  • Мэргэжлийн сургалтын төв
  • Их дээд сургуулиуд, их сургуулийн дараахь эрдмийн зэргийн боловсрол

Британийн хүүхдүүд 5-16 настайдаа сургуульд сурч, 11 настайгаасаа эхлэн Ерөнхий эрдмийн боловсролыг хангах сургалтын системд хамрагдаж, 16 насандаа Үндэсний хэмжээнд явагддаг шалгалтыг өгч, сертификатын түвшинд дунд сургуулиа төгсдөг.

Тус GCSE (General Certificate of Secondary Education)-ыг бүрэн эзэмшснийг баталсныхаа дараа 2 , түүнээс дээш жил үргэлжлэх ахлах сургууль болон мэргэжлийн коллежуудад элсэн ордог.  Үүний дараа Их дээд сургуульд сонголтоо хийж элсэн орсноор 3-4 жилийн хугацаатай суралцаж, мэргэжлийн эрдмийн зэрэг хүртэнэ.
Сургуулиуд жилд нийт 39 долоо хоног хичээллэхдээ 6 улиралд хуваагддаг. Хичээлийн шинэ жил мэдээж 9 сард эхэлж, 7 сард дуусдаг. Харин их дээд сургуулиуд 9 эсвэл 10 сард эхэлж, 5, 6-р сард оюутнууд төгсөлтөө хийдэг. Гол баяр ёслолын өдрүүд болох Зул сарын баяр, Улаан өндөгний баяр болон зуны улиралд  амарч, дараагийн улирал, дараагийн түвшний сургалтандаа орж суралцдаг нь дэлхий нийтийн нийтлэг боловсролын системтэй адил юм.
Их Британид Ерөнхий боловсролын эрдмийг ихэвчлэн үнэ төлбөргүй олгодог бол оюутнууд их дээд сургуульд элсэн орохдоо тэтгэлэгт хамрагдах, оюутны зээл авах зэргээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой ажээ. Гадаадын оюутнуудын хувьд, сургалтын төлбөрийн асуудал өндөр тусдаг.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.