04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Британийн эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын бараг 14-ийг эзэлсэн хамгийн том улс байжээ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаар бүрдсэн нэгдсэн улс юм.
Түүхийн хуудаснаас сөхвөл, Британийн эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын бараг 1\4-ийг эзэлсэн хамгийн том улс байжээ. Энэ хүчирхэг гүрний нөлөөллөөс шууд шалтгаалж, Канад, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Сингапур, Шри Ланк, АНУ зэрэг улсуудад өнөөг хүртэл тус улсын хэл, соёл урлаг хадгалагдан үлджээ. Хатан хаан I Элизабет нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн (Commonwealth of Nations) тэргүүн хэвээр бөгөөд гишүүн орнуудын Төрийн тэргүүн юм. Нэгдсэн Вант Улс нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд эхнээсээ 5,6-рт орно.

19 ба 20-р зууны эхэн үед дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан боловч дэлхийн хоёр дайн, 20-р зууны сүүл үед тохиолдсон эзэнт гүрнийх нь задрал зэргээс шалтгаалж дэлхийн ажил хэрэгт тэргүүлэгч байр суурьтай оролцох явдал нь багасчээ. Гэлээ ч гэсэн эдийн засаг, соёл урлаг, цэрэг арми, улс төрийн нөлөө нь их бөгөөд цөмийн зэвсэгтэй орны нэг юм.

Нэгдсэн Вант Улсын цэрэг, хамгаалалтанд зарцуулах мөнгөний хэмжээ нь дэлхийд 2,3-рт орно. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд Европын холбоо, Их Найм, НАТО, Дэлхийн худалдааны байгууллага, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл зэрэг байгууллагуудын гишүүн юм.
Европын Холбоонд 1973 оны 1 сарын 1-нд нэгджээ.Үндэсний мөнгөн тэмдэгт нь паунд стерлинг (Pound Sterling- Ј) юм. Улсын албан ёсны хэл –Англи хэл.

Газарзүйн байрлал, хүн ам

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс буюу Нэгдсэн Вант Улс, Британи нь Европын баруун хойд талд 244,820 км2 нутгийг эзлэн орших арлын орон юм. Энэ улс нь Их Британийн арал, Ирландын арлын зүүн хойд тал, мөн олон жижиг арлаас тогтоно. Умард Ирланд нь дангаараа өөр улстай газраар хиллэдэг. Энэ хэсгийг эс тооцвол Их Британи нь Атлантын далай, Умард тэнгис, Ла-Маншийн хоолой, Ирландын тэнгисийн усаар хүрээлэгдэнэ. Хамгийн том арал болох Их Британи нь Хоолойн туннелиэр Францтай холбогддог.
Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 79-д ордог.
Их Британи нь ерєнхийдєє баруун урд зїгийн салхи давамгайлсан, жилд дундчаар 1,200 мм хур тундас унадаг, агаарын хэм хамгийн доод тал нь –10, хамгийн дээд тал нь +32 хүрдэг, зєєлєн, дулаан уур амьсгалтай.
Хүн амын тоогоороо дэлхийд 22-рт ордог бөгөөд 2006 оны байдлаар, 60587 мянгад хүрээд байна. 1 км2-д 246 хүн оногдож байгаа хүн амын нягтшлын үзүүлэлтээрээ дэлхийд 48-рт орно.

Түүх, гарал угсаа

Британи (Britain) гэдэг үгийг Грек, Латин гаралтай, эртний “Селтик” гэж үздэг. Англи-Саксон гаралтай Селтчууд Британийн аралд ирж суурьшсан цагаас Британи гэж заншжээ. МЭӨ 55-54 онд Юлий Цезарийн хийсэн аян дайнаас хойш Британичууд болон Ромчуудын хоорондын холбоо бий болж, МЭӨ 43 он гэхэд Өмнөд болон Зүүн Англи төдийгүй Уэльс, Шотландын нам дор хэсгийг Ромчууд эзлэн авч ноёрхлоо тогтоожээ. Ромын ноёрхол бутран унаж байсан 409 он гэхэд Хойд Европоос Англичууд, Саксончууд болон Жутисууд Британийн хойгт түрэн орж ирснээр жижиг жижиг ханлигууд бүрэлдэж, тэдний дотроос Нортхумбриа, Мерсиа, Вессекс зэрэг ханлигууд ээлж дараалан хүчирхэгжиж ирснийг "Англичууд" гэж нэрлэх болсон юм.
Англи (England) гэдэг нь 5 дугаар зууны үед ромчуудыг түлхэн гаргаж, Британийн дунд хэсэгт ноёрхлоо тогтоосон овог,аймгуудын нэг болох Герман гаралтай Англичуудаас үүсэлтэй. Тэдгээр овог, аймгуудын дотроос 924-939 онд эрх барьж байсан Атцилстан "Британийн хаан" гэдэг хэргэмийг анх хэрэглэж, улмаар 954 онд Английн Нэгдсэн Эзэнт улс тогтжээ.

Одоогийн Хатан хааны гэр бүл эртний Вессексийн хааны удамтай холбогддог тул 1999 онд Хатан хааны бага хүү Хун тайж Эдвард Вессексийн Гүн цол хүртсэн байна.
10-р зууны үед Скандинавиас орж ирсэн Викингүүдэд Вессексийн хаанчлал ялагдаж, Даниудын ноёрхол тогтсон бол 1066 онд Английг Францаас гаралтай Норманчууд эзлэн авч, Нормандын Ван Виллям хаан ширээнд заларчээ. Улмаар Францчууд 3 зууны турш ноёрхож, Британийн албан ёсны хэл нь франц хэл байсан байна.
1536-1542 онуудад хаанчлаж байсан VIII Хэнрийн үед Англи, Уэльс засаг захиргааны хувьд албан ёсоор нэгдэж, Хатан хаан Анны үед 1707 онд Англи, Шотландын холбоо байгуулагдсан аж.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.