04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Хаант ёс Британид мянгаад жил үргэлжлэхдээ ганцхан удаа тасалджээ

Төрийн байгууламжийн тогтолцоо

Парламентын засаглалтай Нэгдсэн Вант улсын Засгийн газар нь нийслэл Лондон хотод оршдог. Тус Үндсэн хуульт Хаант улсын Төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет юм. Сувгийн арлууд болон Мэн арлаас тогтсон Титмийн газрууд (Crown Dependencies) нь албан ёсоор улсын эзэмшил боловч Нэгдсэн Вант Улсын хэсэг биш, харин түүнтэй холбоо үүсгэдэг. Нэгдсэн Вант Улс нь хуучин Британийн эзэнт гүрний хэсгүүд байсан, 14 гадаад харъяат газартай.
Хууль тогтоох дээд байгууллага- Британийн Парламент нь Хаан ширээ, Лордуудын танхим (House of Lords), Төлөөлөгчдийн танхим (House of Commons)-аас бүрддэг. Гэхдээ ихэвчлэн Хаан буюу Хатан хаан шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцолгүй, Үндэсний эв нэгдлийн билэгдлийн шинж тэмдгийг илэрхийлдэг.  
Өнөө үед Төлөөлөгчдийн танхим ихэнх үүргийг гүйцэтгэж, шинэ хууль, өөрчлөлт, хориг, татвар ноогдуулалтыг тодорхойлж байна. Төлөөлөгчдийн танхим нь 659 гишүүдтэй бөгөөд тэнцвэртэй тойргуудаас 5 жилийн хугацаатай сонгогдоно. 18 нас хүрсэн иргэд сонгуульд оролцдог. Парламентыг улс төрийн шаардлагын улмаас Ерөнхий сайдын санал болгосноор тарааж, дахин сонгуулийг 3 долоо хоногийн дотор зохион байгуулж болно. Хэрвээ Засгийн газар, Төлөөлөгчдийн танхимд олонх болсон намаас бүрдвэл эсвэл Төлөөлөгчдийн танхимаар итгэл хүлээлгэхгүй гэж үзвэл огцорно.
Орон нутгийн бүх удирдлага Парламентийн шийдвэрээр хөдөлдөг. Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд нь аль нэг танхимын гишүүн байх бөгөөд Төлөөлөгчдийн танхимд үүрэг хүлээж байдаг. Харин Лордуудын танхим нь Британий шүүх тогтолцооны дээд байгууллага болдог байна.
Лордуудын танхим нь Английн сүмүүдийн хамба нар, угсаа залгамжлагчид, язгууртнуудаас Хатан хааны томилсон 1200 гаруй гишүүнтэй. Нэгэн цагт тэд төлөөлөгчидтэй адил эрхтэй байжээ. Лордууд хуулинд нэмэлт тусгал, заавар болон боловсронгуй болгох эрхтэй.

Хаант ёсон

Хаант ёс Британид мянгаад жил үргэлжлэхдээ ганцхан удаа түр хугацаагаар тасалдаж байжээ. Энэ нь 1649-1660 оны хооронд Бүгд найрамдах улс байсан үе юм.
Английн хаан бол мєн нєхєрлєлийн 15 орны билэг тэмдэг- Тєрийн тэргүүн юм. Түүнийг тєлєєлсєн Амбан захирагч тухайн орны тєрийн тэргүүнд давхар тооцогддог. Амбан захирагчийг нєхєрлєлийн орны эдийн засгийн газрын єргєн мэдүүлснээр Английн хаан єєрийн тєлєєний хүнээр томилно. Хаан нь Ерєнхий сайд, сайд нар, шүүгчид, зэвсэгт хүчний том тушаалтан, амбан захирагчид, элчин сайд, сүмийн хамба нарыг томилдог.
Хаан гэмт хэрэгтэнд єршєєл үзүүлэхийн зэрэгцээ цол хэргэм, одон тэмдгийг шагнаж гардуулна. Олон улсын харилцааны хувьд хаан дайн зарлах, энхийг тогтоох, гадаад улсыг хүлээн зєвшєєрєх, гэрээ батлах, нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэх эрхтэй.

Хааны тєрсєн єдрийг Английн Үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Одоогийн Английн хатан хаан II Элизавет 1895-1952 онд хааны эрх мэдлийг хэрэгжүүлсэн VI Георгийн ууган охин билээ. 1926 онд тєрсєн Элизавет 1952 онд 26 настайдаа хаан ширээнд заларч 46 жил Нэгдсэн улсыг тэргүүлж байна.
Энд сонирхуулахад, Хатан хаан дэлхийд тэргүүлэгч цєєхєн баячуудын нэг юм. 3 хүү, нэг охинтой бєгєєд 1948 онд тєрсєн ууган хүү Чарлез үе залгамжлах хун тайжаар зарлагдсан билээ. Одоо 50 настай энэ хунтайж Кембрижийн их сургуулийг төгсөж, нисэх онгоцны сургуулилт хийж, цэргийн нисэх онгоц, далайн цэргийн усан онгоц жолооддог болжээ. Хатан эхийнхээ хамт дэлхийн олон улс орноор аялан, гадаадын тєр, Засгийн газрын тэргүүнүүд, дэлхийн нэрд гарсан хүмүүстэй уулзаж, ажил төрлийн яриа өрнүүлэн тєрийг жолоодох боловсрол, дадлагыг хангалттай эзэмшээд байна. Тэрээр харц гаралтай Диана Спенсер гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн нь хаанчлалын ёсонд хүлээн зөвшөөрөгдөггүй алхмыг эвджээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.