05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭГДЭЛ

Сонгогч таныг хилийн чанадад анх удаагаа явагдаж байгаа Монгол Улсын Их хурлын сонгуульд саналаа өгч идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгууль 2012 оны 6 дугаар сарын 10-ны  Ням гарагийн 07.00 - 20.00 цаг хүртэлх хугацаанд тус ЭСЯ-ны байранд явагдах бөгөөд иргэн та биеэр ирж саналаа өгнө.

Та саналаа өгөхөөс өмнө 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэх бөгөөд танд хүргүүлж буй маягтыг бөглөж энэ цахим хаягаар яаралтай буцаан ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Лондон дахь ЭСЯ-ны www.embassyofmongolia.co.uk цахим хуудаснаас үзнэ үү.

Бүртгэлийг ONLINE бөглөх

Жич: Зарим нэгэн этгээдүүд Европын орнуудад байгаа Монголын ЭСЯ нь сонгуульд оролцохоор ирж буй иргэдээ суугаа орны цагдаагийн байгууллагад мэдэгдэж нутаг буцаах арга хэмжээ авч байгаа гэсэн худал, ташаа мэдээллийг зориуд тарааж байна. Хилийн чанад дахь ДТГ нь Монгол Улсын төрийг тухайн улс оронд төлөөлж байгаагийн хувьд ямагт иргэдийнхээ эрхийг хамгаалахад анхаарч ажиллаж ирсэн бөгөөд дээрх төрлийн худал, цуу мэдээлэлд Та бүхнийг автахгүй байхыг энэ дашрамд анхааруулж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.