03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Английн музей бол дэлхийн гайхалтай музейнүүдийн нэг

Английн музей бол дэлхий дахин дахь хамгийн гайхалтай музейнүүдийн нэг юм. Энэхүү музейд хүн төрөлхтөний үүслээс авахуулаад одоог хүртэлх эд материал, түүхэн дурсгалт зүйлүүд байдаг. 13 сая гаруй үзвэртэй ба үзвэрүүд нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн юм. Хэрвээ та урлагийн шүтэн бишрэгч бол музейг үзэхийн тулд 1ээс их өдөр зарцуулах болно.
Эхлэн анх ирж буй хүмүүст Грек, Египт, Ромын үзвэрүүд илүү сонирхолтой санагддаг ба архитектурыг сонирхдоггүй хүмүүсийн сонирхолыг хүртэл ихээр татдаг байна.
Гэсэн хэдий ч та музейд орохын тулд ямар нэг төлбөр төлөхгүй ба харин зарим нэгэн чухал үзвэрүүдэд төлбөр төлнө. Та хэрвээ хөтөчтэй явах аваас 30-40 минутын турш музейн доторхитой танилцах болно. Мөн та дуу бичлэгт хөтөч авч болох юм.

Цагийн хуваарь: 10.00 аm – 17.30 pm

( Пүрэв, баасан гаригт 10.00 am – 8.30 pm)

Хэрхэн British Museum-д очих вэ?
Tottenham зам болон Russell дүүрэг, Holborn газар доорхи галт тэрэгний зогсоол бүгд музейтэй ойр байрладаг. Russell дүүрэг нь аглийн музейн зүүн доор байдаг ба очиход хамгийн тохиромжтой, гоё газар юм. Тэгэхээр таныг түүгээр явахыг зөвлөж байна. Та British Museum гээс 15 мин алхаад Covent цэцэрлэгт очиж болно. Нэн ялангуяа та орой явах аваас олон хүмүүсийг харж, юм ууж, сайхан хоол идэх боломжтой юм.
Мэдээж  hop on, hop off London tour buses лондонгийн жуулчны автобус British Museum дээр зогсох болно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.