04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Buckingham Palace нь Aнглийн хатан хааны албан ёсны ордон юм

Buckingham Palace нь 18-р зууны Букинхамын-ын гүнгээс хойш ордон гэж нэрлэгдэж ирсэн байна. Өнөөдөр харин энэхүү ордон нь хатан хааны албан ёсны ордон болжээ.
Хэзээ очвол тохиромжтой вэ?
Хүмүүс ихэнхдээ ордны өмнөх харуулуудыг солигдох үед ордоныг үзэхээр ирдэг байна. Энэ нь өглөөний 11.30-д солигддог. Английн цэргийн армид 5 янзын хороо байдаг байна. Хатан хааныг ордонд байгаа үед 4 харуул ордны гадаа зогсох ба харин хатан хааныг байхгүй үед 2  харуул зогсдог. Харуулууд буюу цэргүүд солигдох үед цэргийн армын баг хөгжим хөгжимддөг байна. Заримдаа армын марш дуу дуулдаг.
Гэхдээ хэрвээ та бороотой өдөр ордонд очих аваас ямар ч тоглолт явагдахгүй гэдгийг танд сануулья. Энэ нь нилээд жуулчдыг бухимдуулдаг юм. Мөн танд зураг авах боломж төдийлөн их олдохгүй л болов уу.
Та мөн St James Park-ын хажуудах Whitehall-д очиж болох юм. Тэнд мөн өглөөний 11 цагаас харуулуудыг солих үйл ажиллагаа явагддаг ба бараг хагас цагийн хугацаанд үргэлжилдэг байна. Мөн танд зураг авах боломжууд тэнд их олдох ба харуулууд дээр очих  ч боломж танд олдоно. Хатан хаан өөрөө үйл ажиллагааг зохион байгуулж байгаа үед ордон хүмүүст нээлттэй байх болно.

Buckingham Palace д хэзээ зочлох хэрэгтэй вэ?
Та хэрвээ Buckingham Palace-д очих гэж буй бол 8,9 саруудад очих хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр  саруудад ордоны баяр ёслолын танхим танд нээлттэй байх болно. Тэрхүү танхим нь Рэмбрант, Рүбэнс, Вэрмир, Поуссин, Каналэтто, Клауд(Rembrandt, Rubens, Vermeer, Poussin, Canaletto and Claude) зэрэг хүмүүсийн ховор зурагнуудаар дүүрэн байх ба Англи болон Францын хамгийн тансаг гэсэн тавилгануудаар тохижуулсан байгаа.
Танд олгох тасалбар нь өдөрт ердөө  15 минутыг л ордонд өнгөрөөх эрх бүхий байдаг байна.
Та мөн цагаа олж очихгүй бол ордоны хаалга ердөө 2 эсвэл 2 цаг хагас л онгорхой байдаг.
Харин та 4 сараас 10 сарын хооронд ордонд очих юм бол ордоны жүчээнд орж болно. Тэнд та дээдсүүдийн унаж байсан эсвэл одоо унаж буй машин, тэрэгнүүдийг харах болно.
Хэрхэн очих вэ?
Хэрвээ та хувиараа явж буй бол газар доорхи галт тэрэгний зогсоолоос 10 -15 минут алхах хэрэгтэй болно.
Явахад хамгийн тааламжтай маршрут бол Green Park ын хажуудах газар доорхи галт тэрэгний зогсоолоос алхах юм. St James Park буюу Green Parkын баруун төгсөглд нь Buckingham Palace оршдог гэж болно.
Мөн хамгийн алдартай hop on, hop off хэмээх Лондонгийн аялалын автобус мэдээж Buckingham Palace дээр зогсдог.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.