04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Эдинбургийн Хуучин тосгон, Шинэ тосгоны дүүргүүд нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан байна

Эдинбург: (Англи хэл: Edinburgh; Шотланд гель хэл: Dщn Иideann) нь Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүн хэсэг Шотландын нийслэл бөгөөд Глазгогийн дараа орох хоёр дахь том хот юм. Өөрөөр хэлбэл, Шотландын 32 Орон нутгийн Засгийн газрын зөвлөлийн газар нутгуудын нэг бөгөөд Нэгдсэн Вант Улс дотроо 7-рт орох том хот ажээ.
Эдинбург нь Шотландын зүүн өмнөд хэсэгт, Төвийн Бүсийн зүүн эрэг дээр, Ферт-оф-Фортын дагуу, Хойд тэнгисийн орчим оршдог. Ширүүн тэгш бус гадаргуутай нутаг дэвсгэр, мөн дундад зууны үеийн болон Жорж хаадын үеийн архитектур бүхий үнэт бүтээлүүд гээд Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэгд тооцогддог.
Эдинбург хот ба 78 км² нутагтай хөдөөний бүсийг оролцуулаад, энэ хотын зөвлөлийн газар нутгийг үүсгэдэг. 1437 оноос Скоуныг орлож Шотландын нийслэл болсон бөгөөд энд Шотландын Парламент байрладаг.
Эдинбург нь гэгээрлийн үеийн гол төвүүдийн нэг гэдгийг баталсан зүйлс их, үүнд Эдинбургийн их сургууль тэргүүлэн оролцож, хот нь "Умардын Афин" хочийг хүртжээ.

Эдинбургийн Хуучин тосгон, Шинэ тосгоны дүүргүүд нь 1995 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан байна. 2001 оны тооллогоор 4,500 гаруй барилгатай, 448,625 хүн оршин суугчтай гэж тэмдэглэгджээ.
Эдинбург хот 8-р сарын эхнээс дөрвөн 7 хоногийн турш зохион байгуулагддаг, албан ёсны болон хувийн наадам фестивалиудаас бүрдсэн Эдинбургын наадмаараа алдартай. Үүнд, Эдинбург Фринж (дэлхийн хамгийн том соёл урлагийн фестиваль), Эдинбургийн хошин урлагийн наадам (дэлхийн хамгийн том хошин урлагийн фестиваль), Эдинбургийн олон улсын наадам, Эдинбургийн цэрэг армийн шивээс, Эдинбургийн киноны наадам, Эдинбургийн олон улсын номны наадам зэрэгс орно. Наадмын  үеэр хотын хүн амтай ойролцоо тооны жуулчид ирдэг гэсэн тооцоо бий. 
Эдинбург нь Европын аялал жуулчлалын томоохон бүс бөгөөд жилд 12 орчим сая жуулчид ирдэг. Нэгдсэн Вант Улс дотроо жуулчдын тоогоороо Лондоны дараа хоёрт ордог.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.