04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Лондонгийн амьтны хүрээлэн

Regents паркд байдаг Лондонгийн төв амьтны хүрээлэн
Лондонгийн амьтны хүрээлэн бол дэлхийн хамгийн анхны шинжлэх ухааны амьтны хүрээлэн юм. Анх 1847 онд хүмүүсийн өмнө үүд хаалга нээж, дэлхийн хамгийн сонирхол татсан амьтадыг толилуулж байсан ба одоо дэлхийн хамгийн алдартай амьтны хүрээлэн болжээ. Та тухайн амьтны хүрээлэнгээс 12000 ширхэг амьтадыг харж болох юм. Өнгөрсөн жил гэхэд Лондонгийн амьтны хүрээлэн засвар хийж 650 гаруй амьтадыг илүү ойроос харж болох боломжийг гаргаж өгсөн байна.
Та тэндээс зөвхөн амьтадыг хараад зогсохгүй тэдний үзүүлбэрүүдийг үзэх боломжтой. Жишээ нь “сармагчингуудтай уулзъя, эрвээхэйн диваажин, африкт “зэрэг үзүүлбэрүүдийг үзэх болно.

2007 онд нээлтээ хийсэн Горриллагын хаант улс зэрэг хэсгүүд нь хүмүүсийн дунд маш нэртэй болоод амжсан байна. Та энэ хэсэгт зочилсоноор Африк болон өмнөд америкт очсон мэт байх болно.
Үнө төлбөрийн хувьд Том хүн 15.40 евро, хүүхэд 13.90 евро байдаг (Зуны хуваарь).
Цагийн хуваарь:
10am - 5.30pm: 3 сар 8- 10 сар 08
10am - 4.30pm: 2  сар 11 – 3 сар 7
Хэрхэн очих вэ?
Хэрвээ та алхаж очих гэж буй бол Camden town галт тэрэгний зогсоол бол хамгийн ойр юм. Та ердөө  15 минут л алхана. Харин Regents Park аас 20 минут алхана.
Мөн та Oxford цирк, Baker гудамжнаас 274 гэсэн ноймортой автобусанд сууж болно. Мөн та Regents усан хоолойгоор явж болох ба усан онгоцоор очиж болно.

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.