04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Madame Tussaud's- Лаваар хийсэн бүтээлүүдээрээ дэлхийн хамгийн алдартай музей

Та Лондонгоор аялах гэж байна уу? Тэгвэл та зөв шийдвэр гаргажээ. Лондон хотын үзвэр, үйлчилгээ, хараа булаам дүр төрх нь үнэхээр жуулчдын сонирхолыг зүй ёсоор татдаг. Энэ нь ч аргагүй юм.
Тэгвэл та Лондонд очсон бол Madame Tussaud's музейг үзэхгүйгээр өнгөрч хэрхэвч болохгүй.
Madame Tussaud гэх эмэгтэй нь анх Францын нийслэл Парисд амьдарч байсан юм. Тэрээр анх Парисд лаваар хийсэн бүтээлүүдийнхээ музейг гаргаж байсан боловч 1802 онд Лондонруу нүүсэн байна. Түүний музейг олон музей дууриаж байсан боловч аль нь ч жинхэнэ байж чадаагүй  юм. Madame Tussaud's д хэн нэгэн алдартанг хийсэн бүтээл тавигдах аваас түүнийг бүх хүмүүс үзэхийг хүсдэг бол өөр музейд байгаа бүтээлийг  хэн ч харахыг хүсдэггүй. Яагаад гэвэл Madame Tussaud's д хийгдсэн бүтээлийг л жинхэнэ бүтээл мэт боддог юм. Madame Tussaud анх Парисд байхдаа Мари Антоннэтын үхсэн байх үеийх нь нүүрний хэлбэрийг авч байсан нь одоо ч гэсэн үзэсгэлэгийн нэг хэсэг болж байдаг байна.
Та өөр хаана ч хамгийн сүүлийн үеийн алдартангуудын бүтээлийг харахгүй юм.

Мөн музейн үзэсгэлэнгийн нэг хэсэг нь Аймшгийн хэсэг юм. Аймшгийн хэсэгт орсон таныг тухайн хэсэгдэх аймшгийн үзүүлбэрүүд оюун ухаанаа алдтал тань айлгаж чадна. Та тэнд аймшгийн алуурчидтай удаа дараа тааралдах болно. Тийм ч учраас Madame Tussaud's ын Аймшигт тасалгаа нь Халловены баяраар очих хамгийн гол газар болдог гэж болно.
Үнэ, төлбөр:
Хэрвээ та Madame Tussaud 's ыг үзэх гэж буй бол ердөө том хүн 22.50 евро, хүүхэд 18.50 евро төлөхөд л болоо.
Цагийн хуваарь:
Амралтын өдрүүдэд 9.00am - 6.00pm
Ажлын өдрүүдэд : 9.30am - 5.30pm
Байршил, очих хаяг:
Madame Tussaud 's нь газар доорхи галт тэрэгний зогсоолын хажуудах  Бэкер гудамжны хажууд байдаг. Мөн та Лондонийн арай жижиг галт тэрэгний зогсоол болох Мэрлибон зогсоол дээр бууж болно.
Мөн хамгийн алдартай hop on, hop off хэмээх Лондонгийн аялалын автобус мэдээж Madame Tussaud 's  дээр зогсдог.
Та Madame Tussaud 's  дээр очсоноор Бэкер гудамжинд  байрлах Шерлок Холмсын нийгэмлэгийг харж болох ба мөн Madame Tussaud 's  ын хойд талд байрлах Лондонгийн томоохон Regents Park дээр очиж болно.
Харин Лондонгийн хажууд байрлах Regents Park ын эсрэг талд та Лондонгийн амьтаны хүрээлэнгээр аялж болно.
Та хэрвээ дэлгүүр хэсэхийг хүсвэл 10 минут алхаад л Окфорд гудамж болон дэлгүүрүүд дээр очих болно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.