04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Tower of London-Шорон, цайз, хааны ордон

Энэхүү цайз нь цагтаа хааны ордон, цайз, шорон, зэвсгийн агуулах, эрдэнэсийн сан, одон орныг судлах төв байсан юм. Энэ цайз өнөөдөр дэлхийн хамгийн алдартай, сонирхол татсан цайз болжээ. Та цайзад очсоноор эдэлж хэрэглэж байсан алт мөнгөн эдлэлүүд, мөн цайзын түүхтэй холбогдсон зүйлстэй танилцах боломжтой ба цэргүүдийн өмссөн онцгой хувцаснуудыг харж, гайхалтай зурагнуудыг татуулах боломжтой.
Та ордонд очсон бол бүтэн цагийн маршрутын дагуу цэргийн хувцас өмссөн тайлбарлагчдаар тайлбарлуулах болно.
Цамхагууд дундаас хамгийн их анхаарал татдаг нь эрдэнэсийн титэм байрлах “Цагаан цамхаг” (White Tower) юм. Та тухайн титэмний барааг олж харахын тулд нилээд их хүлээх хэрэгтэй. Та мөн цамхагт очсоноороо дэлхийн хамгийн чамин тансаг эрдэнэсүүдийг сэлэм, титэмд суулгасан байгааг харах ба эзэнт гүрний титмийг одоо хүртэл хатан хаан үйл ажиллагаанд зүүдэг байна.
Цайзын  яг голд байрлах Ногоон цамхагт хамгийн нууц, аймшигт ял цаазуудыг гүйцэтгэж байсан байна.
Цайзаас шууд голруу гарсан хаалга нь Урван тэрслэгчийн хаалга гэж нэрлэгддэг байсан нь төрд урван тэрсэлсэн хүмүүсийг тийш нь гаргадаг байсантай холбоотой юм.

Харин Цусан цамхаг бол цайз дахь хамгийн алдартай хоригдогч нар хоригддог байсан газар юм. Энэхүү цайзыг гэнэт алга болсон хаан хүүхдүүдийн байсан газар байх гэж үздэг байна.
The Beauchamp Tower хэмээн нэрлэгддэг цайзад хамгийн өндөр ялтай хоригдогч нарыг байлгадаг байжээ. Энэ цайзад Мэригийн 1р хаан, Жон Дүдлэй гүн, болон түүний хүүхдүүдийг хорьж байсан ба мөн Элизабэтын 1р  хаан, Филип Ховард, Арунделын гүн зэрэг хүмүүс энэхүү цамхагт нас барж байсан байна.
Үнэ , төлбөр:
Том хүн 16.50 евро, хүүхэд 9.50 еврогоор үзэх ба 5 аас доош настай хүүхдүүд үнэгүй үзэх болно. Мөн та гэр бүлийн тасалбар авч болно. Энэ нь 2 том хүн, 3 хүүхдийг хамруулсан байдаг.

Цагийн хуваарь:
3 сарын 1 нээс 10 сарын 31 хүртэл :
Мягмар- бямба: 09:00 - 18:00
Ням- даваа: 10:00 - 18:00
11 сарын 1 нээс 2 сарын 29 хүртэл:
Мягмар- бямба: 09:00 – 17:00
Ням- даваа: 10:00 - 17:00
Хэрхэн очих вэ?
Цамхагт очих хамгийн амар зам бол Tower Hill ын доорхи Лондонгийн дүүргийн шугамнууд юм. Энэ бол Лондонгийн цамхагийн эсрэг тал юм. Та зөвхөн Лондонгийн цамхагийн зүүн талаар нь гүүрээр яваад л оччих болно. Мөн өөр очих зам бол голын хуваарьт үйлчилгээ юм. Та үүгээр явах юм бол яг цамхагийн өмнө буух болно.
Мөн хамгийн алдартай hop on, hop off хэмээх Лондонгийн аялалын автобус мэдээж Цамхаг дээр зогсох болно. Hop on, Hop off нь мөн голоор явах үйлчилгээг багтаасан байдаг гэдгийг санаарай.
Та цамхагийн эргэн тойронд мөн олон зүйлийг үзэж болно.
Лондонгийн цамхаг нь Лондонгийн захад оршдог ба жуулчдын хувьд хамгийн үзүүштэй газруудын нэг болдог байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.