05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Англи улсын Фунт мөнгөн дэвсгэртээр гадаад улс руу шилжүүлэг хийх болон Гадаадаас хүлээн авах талаарх зөвлөмж

            Харилцагч Та бүхэндээ Худалдаа, хөгжлийн банкнаас ФУНТ-ын төлбөр тооцоог хэрхэн шилжүүлэх болон хүлээн авах талаар ээлжит зөвлөмжийг хүргүүлж байна. Худалдаа, хөгжлийн банкны хувьд дэлхийд томоохон тооцогддог HSBC банкны Англид дахь салбарт ФУНТ-ын данстай бөгөөд уг банкаар дамжуулан харилцагчийн төлбөр тооцоог хамгийн бага үнээр, түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. 

МОНГОЛ УЛСААС ГАДААД РУУ АНГЛИ УЛСЫН ФУНТ ШИЛЖҮҮЛЭХ ЗААВАРЧИЛГАА:

            Монгол улсаас гадаад улсууд руу фунтын гуйвуулга хийхэд дор дурдсан банкаар дамжуулан хамгийн хурдан шуурхай аргаар төлбөр хүлээн авагчид мөнгийг шилжүүлж байна.

Bank Name

SWIFT Code

HSBC BANK PLC, LONDON, UNITED KINGDOM

MIDLGB22

Гадаад руу гуйвуулга хийхэд банкны салбар дээр ирж “Гадаад шилжүүлгийн даалгавар” бөглөх, эсвэл интернет банкны үйлчилгээг ашиглан шилжүүлэг хийх даалгаврыг ХХБ-нд өгч болно.

Жишээ 1: Банкны салбар дээр ирж шилжүүлгийн маягт бөглөх

(Банкны салбарын байршлуудыг та тус банкны http://www.tdbm.mn/index.php?con=view&;id=23  веб сайтаас авна уу.) Хавсралт 1-т маягтын жишээг тусгасан болно.   

Жишээ 2: Интернет банкны үйлчилгээг ашиглан гадаад шилжүүлэг хийх даалгавар өгөх:

Та тус банкны  интернет банкны үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл http://www.tdbm.mn/index.php?con=view&;id=172  болон www.ebank.mn веб сайтнаас авна уу.

Хавсралт1

 

Гадаад руу фунт гуйвуулах шимтгэл:

 

Англид дахь харилцагч банк руу манай банкаар дамжуулан шилжүүлэг хийх бол дүн харгалзахгүйгээр 15,000 төгрөгийн шимтгэлтэйгээр таний гүйлгээг хийх болно.  

Түүнчлэн бид танд зөвхөн эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцан гадаад гуйвуулга хийх боломжийг олгож байна. Хэрэв та эхний дамжуулагч банкны шимтгэлээ хариуцах хүсэлтэй бол дараах шимтгэлийн нөхцлийг мөрдөнө:

Гуйвуулгын дүн

Шимтгэл

Хүлээн авагч нь Англи дахь манай банкны харилцагч банканд данстай бол

10 английн фунт

Хүлээн авагч нь Англи улсын бусад банкинд данстай

15 английн фунт

Хүлээн авагчийн данс нь бусад улсад

25 английн фунт


Тайлбар: Дээрх тохиолдолд банк өөрийн дамжуулагч банкнаас бусад дамжуулагч банкны шимтгэл хасагдах эсэхэд баталгаа өгөхгүй

Гадаад руу илгээсэн гуйвуулгын мэдээллийг залруулах, гуйвуулгыг цуцлах:

            Гадаад руу илгээсэн шилжүүлгийн  мэдээллийг харилцагчийн хүсэлтээр  өөрчлөх, залруулах, эсвэл гуйвуулгыг цуцлах нэмэлт үйлчилгээ байдаг.

  1. Үйлчилгээний тариф- 60 ам.доллар

Гадаад шилжүүлгийн талаар лавлагаа авахад

 

Гүйлгээ хийсэн өдрөөс хойш

1-7 хоногийн хугацаанд

Шимтгэлгүй  

8-30 хоногийн хугацаанд

10 ам.доллар  

31-90 хоногийн хугацаанд

60 ам.доллар

91 хоногоос дээш

100 ам.доллар

Свифт сүлжээгээр дамжуулан хийгдсэн бусад лавлагаа

30 ам.доллар

 

Фунтын гуйвуулга хийхэд тавигдах шаардлага:

1.   Та төлбөрийн даалгавраа үнэн зөв, гаргацтай бөглөх шаардлагатай, гуйвуулгын мэдээллийг буруу өгсөн  тохиолдолд Таны төлбөрөөс шимтгэл хасагдан буцаж ирэх, эсвэл нэмэлт хураамж төлж гуйвуулгын мэдээллийг залруулах шаардлага гарах болно.

2.    Шилжүүлгийн “Төлбөрийн зориулалт“-ыг тодорхой заах.

3.   Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг хууль, тогтоомжиийн дагуу төлбөр гуйвуулагч болон хүлээн авагчийн дэлгэрэнгүй хаяг, утасны дугаарыг бичих шаардлагатай.

4.   Төлбөр гуйвуулахын өмнө төлбөр хүлээн авах банкнаас гадаад улс, орноос фунт хүлээн авахад тавигдах тусгай шаардлага байдаг эсэх талаар төлбөр хүлээн авагчаасаа сайтар тодруулсан байх шаардлагатай.

ГАДААД УЛСААС ФУНТЫН ГУЙВУУЛГА ХҮЛЭЭН АВАХ

            Гадаадаас Англи улсын ФУНТ хүлээн авахад ХХБ хамгийн уян хатан нөхцлийг санал болгож байгаа бөгөөд дор дурдсан бүх нөхцөлд иенийг хүлээн авах боломжтой юм. Үүнд:

-          Харилцах данстай харилцагч

-          Карт эзэмшигч

-          Хэрэв та ХХБ-нд ямар нэгэн дансгүй бол өөрийн регистр, пасспортын дугаараар мөнгөн гуйвуулга хүлээн авах боломжтой.

  1. Гадаадаас фунтын гуйвуулга хүлээн авах шимтгэл:

Төрөл

Шимтгэл

Харилцах дансанд хүлээн авах

Шимтгэлгүй

Картын дансанд хүлээн авах

Шимтгэлгүй

Хадалгамжийн дансанд хүлээн авах

0.3%

Хувь хүний нэр дээр хүлээн авах

0.3%

            Та гадаад улс, орноос фунт шилжүүлэн авахдаа гадаадад буй түншдээ ХХБ-ны дараах  мэдээллийг өгнө үү. Үүнд:

  • Хүлээн авагчийн банк (Beneficiary’s Bank):

Trade and Development Bank of Mongolia

  • Хүлээн авагчийн банкны свифт код (Beneficiary’s Bank SWIFT code):

TDBMMNUB

  • Хүлээн авагчийн мэдээлэл (Beneficiary):

Нэр, хаяг, холбогдох утас

  • Хүлээн авагчийн ХХБанкин дахь дансны дугаар, эсвэл иргэний үнэмлэхийн дугаар

Түүнчлэн Англи болон бусад гадаад орнуудаас ФУНТ- ээр ХХБ-ны харилцагч данс руу шилжүүлгэ хийх бол доорх маягтыг http://www.tdbm.mn/download/MIDL-GBP.pdf веб сайтнаас татан авч бөглөвөл таньд илүү төхөм бөгөөд Хавсралт 2-т жишээг тусгав.     

Хавсралт 2

6

 

Хэрэв танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол ХХБ-ны www.tdbm.mn веб сайтаар, эсвэл 1977 лавлах утас болон info@tdbm.mn">info@tdbm.mn и-мэйл хаягаар холбогдоно уу.

Хөгжил дэвшилд хамтдаа

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.