05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

19-р зууны эхээр Ирландын хүн амын 86% XAA-н салбарт ажиллаж байв

2006 онд Ирландын ДНБ 177,2 тэрбум ам.доллар байсан нь нэг хүнд 43600 ам.доллар ноогдож байгаа юм. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд эхний зургаан орны тоонд багтаж, эдийн засгийн хувьд гадаад худалдаанаас хамааралтай улс болон хөгжиж байна.
1995-2000 онуудад эдийн засгийн өсөлт дунджаар 10% байгаагаас аж үйлдвэр, үйлдвэрлэлийн салбар ДНБ-ний 46%-ийг бүрдүүлдэг. Энэ салбарт 2006 оны байдлаар, нийт ажиллах хүчний 29% нь ажилладгаас аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нийт экспортын 80%-ийг эзэлжээ.

19-р зууны эхээр, хүн амын 86% нь хөдөө аж ахуйн салбараас амьдралын зуулгаа олж байсан бол өнөөдөр энэ салбар ДНБ-ний бүрдүүлэлтэнд хамгийн бага хувийг эзлэх болж, үйлдвэрлэл технологийн орчин цаг ноёлж байна. 2005  оноос хойш үйлчилгээний салбар дахь ажиллах хүчний  эзлэх хувь 58%-аас дээш байна.
Түүхийн хуудсыг сөхвөл, Английн дарангуйлалд байх  19-р зууны 40 оны дунд үед талхны үнэ унахад нөлөөлсөн 1846 оны Талхны хууль, түүнтэй давхцсан Төмсний өвчин нь 1845-49 онуудад үргэлжилсэн өлсгөлөнгийн үеийг авчирч, үр тариа, хүнсний ногоо тариалдаг жижиг аж ахуйтнууд, тариаланчдыг мөхөлд хүргэж, улмаар гадагшаа цагаачлахад хүргэжээ. Энэ жилүүдэд өлсгөлөнгөөр нас барсан хүмүүсийн тоо 1 сая болж, 1846-1851 онуудад цагаачилсан Ирланд иргэдийн тоо 1,5 саяд хүрчээ.

Өөрөөр хэлбэл,  1841-1851 онуудад хүн амын тоо 30%-аар буурсан энэ түүхэн үеийг Ирландын хөгжил цэцэглэлтийн уналтын үе буюу Хар үе гэж болно. Учир нь 1841 онд 8 сая 178 мян хүн амтай байсан Ирланд улс 1901 онд 4 сая 459 мянган хүн амтай болж, зах зээлийн хүрээ огцом хумигджээ.
Эрх чөлөөт байдал, тусгаар тогтнолоо олж авах олон үе шаттай алхмын дүнд 1949 онд олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн Ирландын Бүгд Найрамдах улс хэмээн дэлхий нийтэд зарлагджээ. Улс орноо гардан хөгжүүлэх энэ үеэс буюу 60-аад оноос хойш гадагшаа цагаачлах явдал зогсч, 1973 онд өнөөгийн Европын  Холбоонд нэгдснээр эдийн засгийн хөгжлийг бүтээх орчин цагийг эргүүлэн авчирч, 1990 оноос хойш дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тоонд зүй ёсоор багтаж байна.

2006 оны байдлаар Ирландын нийслэл Дублин хот амьдралын чанарын үзүүлэлтээрээ дэлхийн хэмжээнд 16-рт орж байгаа нь 2004 онд 22-рт байснаас өссөн байна. Ажилгүйдлийн түвшин маш доогуур энэ улс Европын Холбоо дотроо нийт хүн амд харьцуулсан дундаж орлогоороо Люксембургын дараа, харин дэлхийн хэмжээнд 4-рт ордог.  Үндэсний мөнгөн тэмдэгт - Евро.
2007 оны байдлаар, шинэ байшингийн үнэ 322,634 евро байгаа нь өмнөх жилээс 5,6%, харин хуучин амины орон сууц 377, 850 еврод хүрч байгаа нь өмнөхөөсөө 1,7%-аар өсжээ. Энэ үнэ Дублин хотод 416,225 - 495,576 евро байгаа нь өмнөх жилээс 2,5 – 3,3% өссөн ажиглагдана.
 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.