04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Ирланд дахь Монголчуудын 2010 шинэ жилийн парти

Агир модод гоёх үдэш шинэ жил ирлээ
Aлтан одод гялбах үдэш шинэ жил өөрөө ирлээ
Амтат дарс оргилох үдэш шинэ жил өөрөө ирлээ
Цасан мөсөн өвгөн зочилон шинэ жил өөрөө ирлээ
Цалин мөнгөн бэлэг барьсаар шинэ жил өөрөө ирлээ
Өдтэй хөнгөн бүжгийн үдэш шинэ жил өөрөө ирлээ
Өнөтэй мөнгөн баярын үдэш шинэ жил өөрөө ирлээ
Цалин мөнгөн тэнгэртэй цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлтэй цацаг чимгээ сагсуулан шинэ жил ирлээ.
Ирланд дахь Монголчуудын Холбооноос уламжлал болгон зохиодог Монголчуудын Шинэ Жилийн Цэнгүүн энэ жил “The Westin” 5 одтой зочид буудалд нижгэр болж өнгөрлөө. Энэ үдшийн баяр дээр баяр нэмж Монгол Улсын Гавъяат Жүжигчин Ч.Бат-Эрдэнэ урилгаар оролцон ая дуугаар хөг нэмж, мөн ширээ болгоноос өөрсдийн баярын мэндчилгээг дэвшүүлсэн ба  урлагийн номер бэлтгэж хөгжил баяслаар дүүрэн үдшийг өрнүүллээ. (Дэлгэрэнгүй дээр дарж зургуудыг үзнэ үү!)

{gallery}fotomedee/Ireland2010{/gallery}

Мэндчилгээнүүдээс Гуравдугаар ширээний Ө.Мэндбаяр өөрийн зохиосон “Дублин” шүлгийг уншсан нь бусдын анхаарлыг ихэд татав. Жил бүрийн  Шинэ жилийн үдэшлэгийн чимэг болдог гоёмсог даашинзтай гоо бүсгүйчүүд маань  Монгол бүсгүйчүүдийн үзэсгэлэнг гайхуулан сонгодог хөгжмийн аянд вальс эргэж бүжиглэцгээв. Ингээд Өвлийн өвгөн аав, цасан охиноо дагуулан цас мөсний орноос айлчлан ирж аз хийморь, авъяас билгээрээ шалгарсан зочдод бэлэг гардуулан Шинэ оноо угтацгаалаа.

Дублин

Бороо нь шивэрч будан суунагласан
Буурал Европын хөгшин хот
Буян өгөөжөө бидэнд хайрласан
Бидний дуртай Дублин хот
Уугаад суухад Гиннес нь өег
Уулзаж ярилцахад хүмүүс нь найрсаг
Уудам далайн дундах ногоон шигтгээ
Улс орон Ирланд минь
Алаг сайхан үрсийг минь
Алтан хэвлийдээ тосон өсгөсөн
Азай буурал Европын хэсэг
Алс холын нутаг Ирланд минь
Дурсан бодох хожмын сэтгэлд
Дурайн харагдах Дублингийн байшингууд
Дарвиж цэнгэж олуулаа алхахад
Давчуухан санагдах Дублингийн гудамжууд
Дурьдатгал дүүрэн залуу насны минь
Дурсамж болсон Дублингийн амьдрал...

 

Үг. Мэндбаяр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.