04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

1801 онд Ирланд улсын албан ёсны хэлийг англи хэл болгожээ

Ирландын Бүгд Найрамдах Улс нь Баруун Европт Ирландын арлын томоохон хэсгийг эзлэн 70,2 мян.кв.км газар нутгийг хамран оршдог. Арлын энэ орон нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээрээ дэлхийд 117-рт орж байна.
Англи, Ирланд албан ёсны хэлтэй тус улсыг Ирландаар Éire гэдэг. 2002 оны байдлаар, 3 наснаас дээш насны 1,57 сая хүн Ирланд хэлээр ярьдаг гэсэн дүн гарсан нь 1996 оны 1,43 сая хүнтэй харьцуулахад нэмэгдсэн харагдаж байгаа ч нийт хүн амын тоонд харьцуулахад 43,5% байснаа 42,8 % болж буурсан байна.
Түүхийн хуудсыг сөхвөл, манай эриний өмнөх 8000 оноос нутгийн уугуул иргэд Келлүүд анх энэ газар нутагт оршин сууж, мал аж ахуй газар тарилан эрхэлж Эрин буюу эх дэлхий гэсэн утгатайгаар нэрлэсэн Ирланд орныг үүсгэн байгуулжээ. Түүхийн он удаан хугацааны дараа буюу 432 оноос эхлэн үргэлжилсэн шашны урсгал, хаант ёсны эрх мэдлийн мөргөлдөөнөөс болж, Английн дарангуйлалд орсон Ирландчууд гол амин зуулга болсон газар тариалангийн талбай, мал аж ахуйн бэлчээр, фермер буюу газар нутгаа Англичууд, Шотландчуудын эрх мэдэлд алдаж, улмаар 1801 онд байгуулагдсан Ирланд ба Их британийн Нэгдсэн Хаант улсын үеэс эх хэлээрээ  харилцахаа больж, улсын албан ёсны хэлийг англи хэл болгосон байдаг.

 Тус улс Их Британи улсаас салан тусгаарлаж, эрх чөлөөт, биеэ даасан байдлаа олсон 1922 оны 12 сарын 6-ны өдрийг Тусгаар тогтнолын баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Иймээс эх хэлээрээ ярихад  анхаарч радио сонсох, телевиз үзэхэд зориулж хэд хэдэн сувгууд тогтмол ажиллаж, олон нийтэд Ирланд хэл дээр мэдээ мэдээлэл хүргэдэг нь үндэсний эв нэгдэл, хойч үедээ уламжлалт хэл соёл, ёс заншлаа хадгалахад тустай арга хэмжээ болжээ. Мөн нийт эмэгтэйчүүдийн 45,9%, харин эрчүүдийн 39,7 % нь  Ирланд хэлтнүүд гэсэн тооцоо ч бий.
2007 оны байдлаар, нийт 4 сая 339 мянган хүн амтай байгаа үзүүлэлтээрээ дэлхийд 123-рт орж байна. Хүн амын нягшил нэг км2-д 60 хүн ноогддог. Хүн амын 10 хүрэхгүй хувь буюу 400 орчим мянгыг үндэсний цөөнхүүд бүрдүүлдэг. Үүнээс 276 мянган нь Европын Холбоо (Польш, Латви, Литва, Румын), үлдсэн нь Орос, Хятад, Украйн, Пакистан, Филиппин, Нигер улсаас ирсэн цагаачид юм.
Өнөөгийн Европын Холбоонд нэгдсэн 1973 оноос хойш эдийн засгийн хөгжилд дорвитой ахиц гарч, амьдралын чанар нэмэгдэхийн хирээр 1990 оноос эхлэн Ирландыг зорих цагаачдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь хүн амын тоо огцом өсөхөд нөлөөлжээ.
Нийт хүн амын 58 % нь том, жижиг хотуудад амьдардаг. Хамгийн том, нийслэл хот нь Дублин юм. 
Ирландын Бүгд Найрамдах улс нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн 4 үндсэн хэсэг (Ленстер, Манстер, Коннахт, Ольстр)бүхий 26 нэгж болон хуваагддаг. Үүнээс Типперэри дүүрэг нь хойд болон өмнөд гэсэн 2 субьектэд хуваагддаг онцлогтой.
 
Ирланд улс:
1. Дублин
2. Уиклоу
3. Уэксфорд
4. Карлоу
5. Килдэр
6. Мит
7. Лаут
8. Монахан
9. Каван
10. Лонгфорд
11. Уэстмит
12. Оффали
13. Лиишь
14. Килкенни
15. Уотерфорд
16. Корк
17. Керри
18. Лимерик
19. Типперэри
20. Клэр
21. Голуэй
22. Мейо
23. Роскоммон
24. Слайго
25. Литрим
26. Донегол

Хойд Ирланд:
1. Фермана
2. Тирон
3. Лондондерри
4. Антрим
5. Даун
6. Арма

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.