04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Ирландаар аялахуй

Олон улсын нислэгийн онгоцны буудлууд Ирландын томоохон хотууд болох Belfast, Cork, Dublin, Shannon-д байрладаг бөгөөд эдгээрээс Та Aran арлууд,  Derry хот, Donegal, Galway, Kerry, Ireland West Airport Knock and Sligoгийн онгоцны буудлууд руу орон нутгийн нислэг хийж хүрч болно. Мэдээж галт тэрэг, экспресс автобуснууд ч Танд үйлчилнэ.

Ийнхүү байгалийн төгс зохидлогоо, орчин цагийн хөгжил дэвшил хосолсон өөр өөрийн өнгө төрхөөрөө ялгарах 4 бүс бүхий Ирландад экотуризм хүчтэй тул Та тус улсыг зорихоосоо өмнө аль хот, хаагуур аялах, хаана амьдардаг ах дүүтэйгээ уулзах, ямар бизнес аялалд оролцох зэргээр өөрийн аяллын зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй.

Хэрвээ та бизнес болон тойрон аялал хийх зорилгоор түр хугацаатай Ирланд улс руу аялахаар хэдийнэ шийдсэн бол,
• Виз авснаас хойш, хамгийн багадаа 6 сарын хугацаанд хүчин төгөлдөр байх гадаад паспорт
• Таны гарын үсгээр баталгаажсан бөгөөд өргөдөл дээрх асуултуудад бүрэн хариулсан виз мэдүүлэх хүсэлтийн маягт
• Виз олгох хуудсан дээр шаардлагатай 2% өнгөт цээж зураг
• Аяллын зорилгоо тусгасан тодорхойлолт, хүсэлт
• Ирланд улсад байх хугацаанд шаардлагатай хөрөнгө санхүүгийн баталгаа, үүнд очих газар буюу зочид буудал, бусад зардлуудыг тооцож хэрэгтэй мөнгөн дүнг хэрхэн шийдвэрлэхээ баталсан бичиг баримтууд
• Ирж буцах билет
 Бизнес аяллаар яваа бол мөн дээрх зүйлсээс гадна
• Ирландаас урьсан компаний захиа
• Явуулж байгаа компаний албан хүсэлт буюу, үүнд: Ирландад байх хугацаа, бизнес аяллын зорилго, хөрөнгө санхүүгийн дэмжлэг г.м зэрэг бичиг баримтуудыг юуны өмнө бүрдүүлэхийг зөвлөж байна.

Ийм зорилгоор виз мэдүүлэхэд, төлбөр нь хэр яаралтай байгаагаас  хамаарч 50 эсвэл 75-150 ам.доллар байдаг. Хэрвээ Та шуудангийн үйлчилгээг сонгосон бол, Танд хариу илгээхэд шаардлагатай шуудангийн зардал, түүнийг хэр хурдан хугацаанд хүлээж авах хүсэлтээс тань хамаарч бага зэрэг ялгаатай нэмэлт төлбөрийг хамт шилжүүлэхийг шаардана.  Мэдээж, Та дэлгэрэнгүй мэдээлэл, шаардлагатай зүйлсээ тодруулахыг хүсвэл Бээжин дэхь Ирландын ЭСЯ-ны хаягаар лавлаарай. Эсвэл http://www.myvisapassport.com/pdf/IrelandVisaForm.pdf вэвхуудсанд нэвтэрч, англи хэл дээрх Ирландыг зорих виз мэдүүлэх өргөдлийн загвартай танилцаж болно.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.