04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

Ирландад гадаадын оюутнуудын суралцах орчин нэн таатай

Ирландад суралцахуй: Нийт хүн амын 40% нь 25-аас доош насных, бүхэлдээ оюутнуудын суралцах таатай орчин бүрдсэн, залуучуудын энэ оронд ард түмэн нь англиар харилцан ярьдаг,европын соёл уламжлалтай дотно танилцах ахуй нөхцөлтэй, нийгэм эдийн хөгжлийн хувьд дэлхийд дээгүүрт орох энэ улс, сургалтын арга зүй баялаг сайн, боловсролын стандартын чанар өндөр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг олон давуу талтайгаар гадаадын оюутнуудыг татан дууддаг. Иймээс Ирландын боловсролын системд хөл тавихыг хүсвэл, http://www.educationireland.ie/ вэбхуудсанд нэвтэрч дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Ингээд Та Ирландад англи хэл сурах, тус улсын их дээд сургуульд суралцахыг хүсвэл,

юуны өмнө очих сургууль, газраа сонгож, элсэн орох сургуулийнхаа урилга, сургуульд суралцах хугацаандаа ивээн тэтгүүлэх байгууллага, газрын албан тодорхойлолт, хөрөнгө санхүүгийн баталгаа, эхний сар, улирлын сургалтын төлбөрийг шилжүүлсэн баримт зэргийг бүрдүүлэн виз мэдүүлэх хүсэлтээ гаргадаг.
Өнөөдрийн байдлаар, Бүгд Найрамдах Ирланд улсын хэмжээнд 7, Хойд Ирландад 2 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрт Та Бакалавр, Мастер, Докторын зэргийг хамгаалж, түүнчлэн  бусад олон тооны богино хэмжээний курс, институтэд элсэн орж сертификат, димлом эзэмших сургалтанд хамрагдах боломжтой юм.
Ирландад сурахыг хүсэгчид өөрийн суралцах сургууль, коллеж, курсээсээ урилга хүлээн авах, бусад хэрэгтэй мэдээллээ авахын тулд  http://www.cao.ie вэбхуудсаар нэвтэрч, дараахь хаягаар харилцаарай. Эсвэл өөрийн сонирхлын дагуу сургуулиа шууд сонгож, тус сургуулийнхаа хаягаар ямар нэгэн зуучлагчгүйгээр ч харьцаж болно.

Central Applications Office
Tower House , Eglington Street, Galway
Tel:+353 91 509800; Fax: +353 91 562344; Email: help@cao.ie
Тус төвд хандаж өргөдөл гарган сургуулийн урилга авах үйлчилгээний төлбөр 35-70 еврод багтана. Түүнчлэн Ирландад 2008-09 оны хичээлийн жилд анагаах ухааны чиглэлээр сурахад €29,000- €42,000, инженерийн сургалтанд €9,100-€20,300,  шинжлэх ухаан технологийн чиглэлээр бол €9,100-€20,300, бизнесийн ухаанаар суралцахад €9,100-€16,500, урлаг болон хэл судлал, хүмүүнлэгийн чиглэлээр сурахад €9,100- €15,500 еврогийн сургалтын төлбөртэй байна.  Оюутнуудын жилийн бусад зардлыг дунджаар €7500 - €12,000 еврод багтана гэж үздэг. Үүнээс дотуур байрны зардалд €3000-€5150, хоол хүнс ойр зуурын хэрэглээнд зарцуулах дүнг €2500-€3500 гэж тооцож болох юм.

БНХАУ-ын Бээжин хотноо байрлах Ирландын ЭСЯ нь Монголыг давхар хариуцан ажиллаж, консулын үйлчилгээг үзүүлдэг.

Ireland Embassy, Mongolia
3 Ri Tan Dong lu,  Chaoyang District
Beijing, China 100600
Phone:+86-10-65322691; +86-10-65322914
Fax:+86-10-65326857
Email:beijing@iveagh.irlgov.ie

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.