04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Зүүн Ирландад ирэх жуулчид гольфийн талбайд өнжих дуртай

Ирландад ирэх гадаадын жуулчдын тоо 2008 оны эхний 5 сарын байдлаар 808800 байгааг өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал, 14,2%-аар өсчээ. Тэгвэл 2007 онд гадаадын жуулчдаас олсон орлого 4904 сая евро болсон нь 2006 оноос 4,5%-аар өссөн байгаа юм.
Яг энэ үзүүлэлтийг эсрэгээр нь үзвэл маш сонирхолтой дүн ажиглагдана.
Ирландчууд дэлхийн бусад орон  руу  жуулчилж аялсан иргэдийн тоо 2008 оны эхний 5 сарын байдлаар 677400-д хүрч өмнөх жилээс  4,5%-аар өссөн бол, тэдний 2007 онд аялал жуулчлалд зарцуулсан мөнгөн дүн 6161 сая евро болж мөн үетэй харьцуулбал 15,9%-аар өсчээ. Өөрөөр хэлбэл, амьдралын чанар дээд зэрэг, өндөр хөгжилтэй энэ орны ард түмэн гадаадад жуулчлах, амарч цэнгэхэд өөрийн орлогоосоо багагүй хэсгийг зарж байна. 
 

Үүнтэй зэрэгцэн Арлын энэ оронд байгалийн гайхамшигт тогтолцоо, далайн эрэг, уламжлалт газар тариалан,  тариаланчдын ахуй төрх, чулуун хашаа, дуган, үндэсний дуу хуур, орчин цагийн хөгжил дэвшил хосолсон хойд, өмнө, баруун, зүүн гэсэн үндсэн 4 хэсэгт хуваагдан ялгарах өөр өөрийн өвөрмөц онцлогтой бүсүүдэд аялахаар дэлхийн олон сая жуулчид Ирландыг зорин ирж, тус улсын түүх, хэл соёлтой дотно танилцсаар байна. Жилд дунджаар нийт 6 сая орчим жуулчид ирдгээс 22% нь Америкийн аялагчид юм.
Аливаа улсын нийслэл улс төр, аялал жуулчлал, гадаад харилцааны төв байж, олон улсын анхаарлын төвд өртдөг нь зүй ёсных. Нийслэл Дублин хот Ирландын ард түмний зүрх нь болсон, хамгийн их төвлөрсөн, хамгийн том хот юм.

Энд ирсэн жуулчид түүхийн дурсамжийг өгүүлэх хөшөө барималууд, үзэсгэлэнт байгалийн зохидлогоо, гол нуурууд, хотын захаар үргэлжлэх ногоон паркаар аялж,
ой модон дундуур мориор давхих, явган алхах, дугуй унах, усан спортоор хичээллэх, загасчлах, гольфийн  талбайд өнжих зэргээр зугаацан өнгөрөх хамгийн дуртай аж.
  Мөн мэдээж залуучууд ихтэй, шинэ эрч хүчийг олж авах энэ хотын төвөөр орших пиво бар, үдшийн цэнгээний газрууд болон дэлгүүрээр хэсэх нь олонх жуулчдад таалагдаж, далайн баялаг нэр төрөл бүхий хоол, үйлчилгээний тавлаг орчин, саун массаж гээд эрүүл мэндэдээ давхар анхаарсан экотуризмыг зохион байгуулах боломжтойгоороо Зүүн Ирландад орших Дублин хот бусад бүсээсээ ялгарна.

Дублин хотоос 25 км буюу 20 минутын дотор машинаар хүрэх газруудад байрлах  Гольфийн талбайнууд  20-р зуунаас өмнө байгуулагдсан баялаг түүхтэй (The Royal Dublin Golf Club - 1885 он)-гээс эхлээд саяхан ашиглалтанд орсон орчин цагийн шинэхэн талбайнууд, өөр өөрийн зочид буудал, ресторон гээд цогцолбор хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулан жуулчдыг татан дуудсаар байна. Үүнд зарим нь140-160 акр газрыг эзэлж байхад,  Luttrellstown Castle Golf & Country Club гэхэд гольфийн мэргэжлийн тэмцээн зохион байгуулах бүрэн хэмжээний 560 акр бүхий 4 дахин том талбайтай байх жишээтэй. Бүгд хэдийгээр өндөр стандартанд нийцэх шаардлагыг давахуйц ч энд өдрийг өнгөрөөх жуулчид 25-170 евро гээд Таны хэтэвчинд тааруулсан мэт өөр өөр төлбөртэй, Dublin Bay арлын ойролцоо, эсвэл Glen Na Smol дахь Dublin City Golf Club, эсвэл Ирландын тэнгис, Donabate Наран шарлагын газар (The Island Golf Club)-ын дэргэд гээд байгалийн үзэсгэлэнт төгс төгөлдөр хосолсон өөр өөр газар орчинд байрладгаараа онцлог юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.