04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Италийн Ерөнхийлөгч огцорлоо

РОМ. /ANADOLU/. Италийн Ерөнхийлөгч Жоржо Наполитано лхагва гарагт огцорсноор Ерөнхий Сайд Маттео Рензигийн эвслийн засгийн газар улс орныхоо тодорхой бус байдлыг шийдвэрлэх томоохон сорилттой тулгарлаа.

 

89 настайдаа төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэнэ гэдэг тохиромжгүй гэж Наполитано мэдэгдэн, ерөнхийлөгчийн алба хаших ээлжит хоёр дахь хугацаагаа дуусахаас өмнө саналаараа огцорсон юм.

Шинэ ерөнхийлөгч ирэх хоёрдугаар сар гэхэд сонгогдоно гэж Рензи хэлсэн бол, ерөнхийлөгчийг сонгодог сонгуулийн комисс эхний санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд явуулна гэж парламентын эх сурвалж нь мэдэгдлээ.

Шинэ ерөнхийлөгч сонгогдох хүртэл сенатын танхимын тэргүүн Пьетро Грассо төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх аж.

Феминист буюу хүйсээр ялгаварлан гадуурхахтай тэмцдэг байгууллагууд италичуудад анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгохыг уриалсан байна.

Европын Холбооны комиссар асан, Гадаад хэргийн сайд байсан Эмма Бониног ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай эмэгтэй  гэж үзэж байсан ч тэрбээр уушгины хорт хавдрын улмаас нэр дэвших боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Италид ерөнхийлөгч нь ерөнхийдөө бэлгэдлийн шинжтэй албан тушаал юм.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.