04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Италийн прокурор "Apple" компанийг шалгаж байна

МИЛАН. /ЁНХАП/ Италийн прокурор "Apple" компанийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган шалгаж байна.

"Apple" зэрэг олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд татвараас зайлсхийх гэмт хэрэгт холбогддог гэх шүүмжлэлд өртөх нь их байдаг.

Тэгвэл Итали улсад үйл ажиллагаа явуулдаг “Apple Italy” компани нэг тэрбум еврогийн ашгаа үнэн зөвөөр мэдүүлээгүй гэх хэрэгт холбогдон прокурорт шалгагдаж байгаа тухай Италын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байна. Түүнчлэн Италын прокуророос “Apple Italy” компани 2010 онд 206 сая Евро, 2011 онд 853 сая Еврогийн ашгаа мэдүүлэлгүй нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа гэж мэдээлжээ. “Apple Italy” компани ашгийнхаа зарим хэсгийг Ирланд дахь “Apple Sales International” компанийн нэр дээр шилжүүлэх замаар төлөх ёстой татварын хэмжээг бууруулсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.