04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Этна галт уул Сицилийг үнс нурмаар булав

inner9343067

Италийн өмнөд хэсэг үнс нурмаар хучигдлаа. Сицил арал дээрх Этна галт уул дахин сэрж, үнс нурмаа шилгээсэн нь энэ аж. Этна галт уул 11 дүгээр сарын 24-ний үд дунд гэнэт халуун хайлмаг лаваар хүчтэй оргилж эхэлсэн байна. Галт уулын дэлбэрэлтийн өтгөн утаа гурван км-ын өндөрт хүрсэн гэнэ. Сицил арлын эрх баригчид гол гол автозамуудыг бүрмөсөн хаасан байна. Мөн Олон улсын нисэх буудлын хөөрөх-газардах хоёр зурвасын ч хаажээ.

Одоогийн байдлаар галт уул битүү утаа манан дунд байгаа бөгөөд мэргэжилтнүүд түүний төлөв байдлыг ажиглаж, тандалт хийсээр байна.
Этна галт уул Европын хамгийн өндөр хамгийн идэвхтэй галт уул юм.
“Newsland.com”-д мэдээлснээр энэ галт уулын хамгийн хүчтэй дэлбэрэлт 1667 онд болж байжээ. Энэ үйл явц хэдэн сар үргэлжилж, хэдэн 10 мянган хүний амийг авч одсон гэдэг.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.