04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

"GOLDEN CIRCUS" НААДМААС МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Итали улсын Ром хотноо болсон олон улсын циркийн "Golden circus" наадмаас манай улсын жүжигчид мөнгө, хүрэл медаль хүртжээ.

     Хуучин, шинэ он дамнан 14 хоног үргэлжилсэн "Golden circus" олон улсын наадамд Украин, ОХУ,  Куба, Лаос, Монгол, Камбож, Франц, АНУ, Грек, Вьетнам зэрэг 30 орны циркийн жүжигчид авьяас чадвараа сорин өрсөлджээ.

      Эх орноо төлөөлөн оролцсон Монголын үндэсний циркийн жүжигчин,  СТА  Э.Лхагва-Очир гар дээрх тэнцвэрийн үзүүлбэрийн төрөлд үндэсний бүжгийн өнгө аяс бүхий уран нугаралт, тэнцвэрийн төрлөөр мөнгөн медаль, ҮДБЭЧ-ын нугараач Д.Цэцэглэн, ЦЕГ-ын дэргэх "Сүлд" чуулгын нугараач Нямгэрэл нар уран нугаралтын төрлөөр хүрэл медаль тус тус хүртэв.  Энэхүү наадам нь жил бүр зохион байгуулдаг олон улсын "А" зэрэглэлийн томоохон тэмцээн юм. Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн хувьд хоёр төрлөөр өрсөлдсөн бол ОХУ гурван төрөл, Итали улс таван төрлөөр тус тус өрсөлдөж аваргын алтан медалийг Италчууд  хүртэв.
Д.Өлзий


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.