04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Нидерланд: Ослын бүс рүү зэвсэгт цэргүүд илгээх боломжгүй

20140728-004

АМСТЕРДАМ. /BBC/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолдсон Украины зүүн нутаг руу зэвсэгт цэргүүд  илгээх саналаас манай улсын Засгийн газар татгалзаж байна гэж Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте мэдэгдлээ.

 

Нидерландаар удирдуулсан олон улсын шинжээчдийн баг ослын шалтгааныг тогтоохоор ажиллах юм. Гэхдээ тэд осол болсон газарт хүрч чадахгүй байгаа билээ.

“Ослын бүсийг Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүд хянаж байна. Тус бүсэд олон улсын зэвсэгт цэргүүд очоод давуу байдалтай болох ямар ч арга байхгүй. Цэргүүд салан тусгаарлах үзэлтнүүд рүү давшиж болно. Гэхдээ энэ нь байдлыг улам дордуулна” гэж Рютте хэлэв.

“MH17” дугаарын нислэг үйлдэж явсан онгоц осолдсоноос хойш 10 хоног өнгөрсөн ч мөрдөн шалгах ажиллагаа өнөө хэр нь эхлээгүй байна. Ослын бүсийг удаан хугацаанд найдвартай хамгаалалтгүй байлгаж байгаа нь ослын шалтгааныг тогтоох ажлыг улам төвөгтэй болгож байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.