04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

АНУ Варшавт нууц шоронтой байжээ

ВАШИНГТОН. /Prensa Latina/. АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ террорист сэжигтнүүдийг хорих нууц шоронг Польш улсад барихаар 2003 онд 15 сая долларын хөрөнгө оруулсан тухай “The Washington Post” сонинд мэдээлжээ.

“Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой террористуудыг байцаах төв шоронг Варшав хотоос хойш орших жижиг тосгонд барих зөвшөөрлийг ТТГ-т өгч, АНУ болон Польшийн Засгийн газар хооронд гэрээ байгуулсан гэж тус сонинд мэдээлсэн байна.

Польшийн тагнуулын алба төсвийг хүлээн авч, ТТГ нууц үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байршлаа тогтоосон гэж ТТГ-ын нэрээ нууцалсан ажилтан тус сонинд мэдэгдсэн аж.
Иймэрхүү шоронд хоригдож буй хоригдлуудын адил тус шоронгийнхныг ч “байцаалтын боловсронгуй арга”-ын тусламжтай эрүүдэн шүүдэг байжээ. Уг аргад нойргүйдүүлэх, нүүр рүү нь ус цутгах, живүүлэх зэрэг аргууд багтдаг.
Польшид байрлаж байсан, хууль бус уг шоронг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш байгуулсан, энэ төрлийн шоронгуудын хамгийн нөлөө бүхий газар болох нь эргэлзээгүй юм. Ийм гурван шоронг ТТГ урьд нь Европт байгуулсан гэж нийтлэлд дурджээ.
Польшид байсан шорон 2003 онд хаалга барин, Румын, Марокко, дараа нь Литва руу хоригдлуудаа шилжүүлсэн аж.

Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.