03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Ширэн бээлийтнүүдийн амжилтын буухиа үргэлжилсээр

Монголын олимпийн боксын холбооны нэгдүгээр шигшээ багийн тамирчид Европын цуврал тэмцээнүүдэд оролцохоор эх орноосоо мордсон. Монголын ширэн бээлийтнүүд Албанийн Шкодёр хотноо болж буй “Мемориал Влажния-2011” тэмцээнээр гараагаа эхлүүллээ.

Тэмцээнд Казахтсан, Итали, Монгол, Индонез зэрэг дэлхийн шилдэг багуудаас гадна Македон, Албани, Монтенегро, Словень, Серби, Босния зэрэг 10 орны 46 тамирчин олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 10 жингийн ангилалд хүч үзсэн байна.

Монголын олимпийн боксын холбооны нэгдүгээр шигшээ багийн есөн тамирчин тус тэмцээнд оролцсоноос долоон медаль хүртлээ.

49 кг-ын жинд залуу тамирчин Г.Ариунболд, 60 кг-д ОУХМ Б.Жавхлан,
75 кг-д ОУХМ Т.Чулуунтөмөр,
81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний аваргын төлөөх тоглолтод Монголын гурван ширэн бээлийтэн, тодруулбал,

52 кг-ын жинд Монголын улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба,
56 кг-д ОУХМ Э.Идэрхүү,
64 кг-ын жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар тэмцээний аваргын төлөө өрсөлдлөө.

Харамсалтай нь, тэд “шүүгч нарын тэмжлэгтэйгээр” ялагдаж, мөнгөн медаль хүртсэн байна! . Монголын олимпийн боксын холбооны нэгдүгээр шигшээ багийн тамирчид гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор Европын цуврал тэмцээнүүдэд хүч үзэж байгаа юм.

Тэдний дараагийн тэмцээн нь Польшийн нийслэл Варшав хотноо энэ сарын 5-9-ний хооронд болох юм.
Мөн энэ сарын 20-24-ний өдөр Сербийн нийслэл Бельградад болох “Belgrade Winner” тэмцээнд оролцоно.

С.Цэрэндэмбэрэл , Варшав хот, Полш улс


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.