04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Польш дахь Монголчуудын Наадам

Польш дахь Монголчуудын Наадам 2011 оны 6 сарын 11-нд Варшав хотын Powsin дахь цэцэрлэгт хүрээлэнд үдийн 11 цагaac зохион байгуулагдах бөгөөд тус улсад ажиллаж амьдарч байгаа бүх монголчууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Наадмын зохион байгуулах үйл ажиллагаанд та бүхэн сэтгэл гарган оролцож, өөрсдийн санаа бодол мэргэн зөвлөлгөөгөө өгөхийн ялдамд санаачилгаараа тэмцээн уралдаан зохион байгуулж, бэлэг дурсгалын зүйлс худалдах, хандив тусламж өгөх боломж бүрэн нээлттэй.
Та бүхэн наадмын үйл ажиллагаанд хандиваа өгч тусална уу. Наадмын үйл ажиллагаа зохион байгуулахын хандивын данс:
Польш дахь Монголчуудын Холбооны данс: PEKAO S.A
54 1240 1109 1111 0010 0105 6199 шилжүүлэг хийхдээ "NAADAM" гэсэн tytuł бичнэ үү.

Наадмын хөтөлбөр: Эхлэх цаг:  2011 оны 06/11-ний өдрийн 11 цаг

1. Монгол улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин Сайд О.Дамбийням Монгол Наадмыг нээж үг хэлнэ.
2. Бөхийн барилдаан
3. Сур харвалт
4. Шагай харвалт
5. Хүүхдүүдийн гүйлтийн уралдаан (хүүхдийн морин уралдаан 3 насанд уралдана)
6. Шатрын тэмцээн
7. Концерт
8. Оройн цэнгээн

Наадмын үеэр Польш Монголын Нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүд Монгол улсын тухай болон монголд аялах тухай мэдээлэл танилцуулгаа хийнэ. Түүнчлэн Варшавын Их сургуулийн Монгол судлалын салбарын оюутнуудын тоглолт болох юм.

Монгол үндэсний урлагийн концерт үндэсний хувцасны үзүүлэлт 3 цаг дутамд давтан тоглоно. Монгол гэрүүдэд соёл, сурталчилгааны арга хэмжээ болох үзэсгэлэн худалдаа, монгол   уламжлалт анагаах ухааны сурталчилгаа танилцуулга, зөвлөлгөө явагдана.

Мөн амттай сайхан Монгол хуушуураар үйлчилнэ. Та бүхнийг Монгол Улсаа сурталчилан, Польш Монгол андуудтайгаа хүрэлцэн ирж сайхан наадахыг хүсч байна.

Жич:

1. Та бүхэн Наадамдаа үндэсний монгол хувцастайгаа ирж наадаарай.
2. Бөхийн тэмцээнд оролцох бөхчүүд боломжоороо зодог шуудагтайгаа ирнэ үү. Оролцох хүсэлтэй бөхчүүд Лхагва эмчтэй 601346967 утсаар холбоо барина уу.
3. Шатарын тэмцээнд оролцох хүмүүс өөрсдийн шатартайгаа ирнэ үү.
4. Та бүхэн өөрсдийн найз нөхөд, танилууд, монголд элэгтэй хүмүүсийг наадамдаа урьж оролцуулаарай.

Монгол Улсын Элчин Сайдын Яам
Польш дахь Монголчуудын Холбоо
МУА Эмч Судлаачдын Польш дахь Нийгэмлэг
Польш дахь Монголын Оюутан Залуучуудын Холбоо


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.