ПОЛЬШИД ЭЙЧ1-ЭН1 ВИРУСЭЭР ХОЁР ХҮН НАС БАРАВ
МОСКВА. /Оросын дуу хоолой/. Гахайн томуу буюу А хүрээний Эйч1-Эн1 вирусын халдвар авсан хоёр хүн Польш улсад нас барлаа.
Тэдний нэг нь Новы-Тарг хотын эмнэлэгт нас барсан бөгөөд одоогоор халдвар авсан 13 хүн Виелско-Виела эмнэлэгт эмчлүүлж байна.
Өнгөрч буй долоо хоногийн хугацаанд Польш улсад 80 мянга гаруй хүн томуу, томуу төст өвчний халдвар авчээ.
Г.Доржханд