06 сарын 25, Мягмар
°C
USD 3,380.78
USD 3,380.78
EUR 3,621.83
JPY 21.17
GBP 4,278.55
RUB 38.86
CNY 465.55
KRW 2.44

Аугаа эх орны дайны ялалтын өдөр тохиож байна

Дэлхийн II дайн төгсч, фашист Германыг ялсны баяр буюу “Аугаа эх орны дайны ялалтын баярын өдөр” өнөөдөр тохиож байна.

Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулж, 70 сая хүний амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн эдүгээгээс 71 жилийн өмнө тухайн үеийн ЗХУ-ын ялалтаар өндөрлөж байжээ. 1941 оны зургадугаар сарын 22-нд ЗХУ-д Гитлерийн арми гэнэт цөмрөн халдсанаар Дэлхийн II дайн эхэлсэн. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь нь татагдан орсон бөгөөд нийт өртгийг 1944 оны ханшаар бодвол нэг их наяд ам.доллар болсон хэмээн судлаачид үздэг.

Олон сая хүний халуун амь, бүлээн цусаар авчирсан их ялалтын ойн өдөр манай хойд хөршийн цэрэг дайчид Улаанталбайд батлан хамгаалахын сүр хүчийг харуулсан цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, дайны хүнд жилүүд, их ялалтыг авчирсан ахмад дайчдаа хүндэтгэдгийг дэлхий нийтээрээ цэнхэр дэлгэцээр бишрэн үздэг.

Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн эхний өдрөөс эхлэн ЗХУ-ын цорын ганц холбоотон байсан бөгөөд дайны эхний үеэс эхлэн эдийн засгаа дайны байдалд бүрэн шилжүүлсэн юм. 1942 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлын 25 дугаар чуулганаас Улаан армид танкийн цуваа бэлэглэх шийдвэр гаргасны дагуу 1942 оны хоёрдугаар сар гэхэд Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100 мянган ам.долларыг ЗХУ-ын “Внешторговый” банкинд шилжүүлж байсан түүхтэй.

Мөн 1942 оны 1-7 дугаар сард Монголын ард түмнээс хоёр сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг цуглуулж шилжүүлжээ. Энэ үед Улаан армид хандив өргөх хөдөлгөөн Монгол Улсын бүхий л аймаг сумдад өрнөсөн бөгөөд Монголын Засгийн газар, ард түмний хөрөнгөөр бүтсэн ТЗ-4 загварын 32 танк, Т-70 загварын 21 танк бүхий “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригадыг 1943 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын төрийн удирдлага Улаан армид гардуулан өгсөн юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.