02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

Оросын ирж яваа хувьсгал амин сүнстэй шүү

ОХУ-д саяхан сонгууль болж өнгөрлөө. Оросын ард түмэн В.Путинийг ОХУ-ын ирээдүй биш хэмээн эсэргүүцэж үзлээ, тэмцэж үзлээ харин хуучин бууны хугархай маань ямар нэг аргаар торойгоод л үлдлээ. Путин манай луйварчдын хажууд эх орондоо гавъяатай хүн л гэхдээ одоо байгуулсан гавъяандаа эрдээд мань хүн М.Каддафи, С.Хуссейн нар шиг дарангуйлагч болох гээд л байгаад хамаг учир байгаа юм. Эрх мэдэл, эд баялагт хэтэрхий автсан хүн, амьдралаас тасар ч хязгааргүй шуналд хөтлөгддөг гэдэг. Эрдэмтэн Э.Бёрк “Эрх мэдэл нь дэндэхээр илүү хортойгоор урвуулан ашигладаг”  гэж хэлсэн байдаг. Энэ яасан үнэн үг вэ? Монголын эрх баригчид ч гэсэн энэ талаар нэг харчаарай.

Бүх зүйл цаг хугацаатай, хэмжээ хязгаартай байтал энэ бүгдийг үл хайхран улайран зүтгэх нь хэрхэвч сайн зүйлд хүргэхгүй. Оросын ард түмний оюун ухаанд Путин гэдэг хүний эзлэх орон зай үгүй болжээ. Тийм байсаар байтал өөрийгөө Оросын ирээдүй гэж үзсээр байгаа нь Путины том алдаа болж байна. Орост сонгуулиас өмнө болсон жагсаал болон сонгуулийн дараа болж буй эсэргүүцлийн жагсаалууд үүнийг улам бүр нотолсон юм. Орост хувьсгал болохгүй, болсон ч юу ч өөрчлөгдөхгүй гэж бодож байгаа хүмүүс энэ бодлоосоо хагацах хэрэгтэй. В.Путин агуу удирдагчийн биш харгис дарангуйлагчийн дүрээр Орос оронд дахин ирлээ. Гэхдээ удахгүй...

Украйнд явагдсан оранжийн хувьсгал ямар ч амин сүнсгүй байсан учраас үр дүнд хүрээгүй юм. Хувьсгал явагдсаны дараачаар ядуурал, ажилгүйдэл шийдэгдэж, улс төр нь цэвэршээгүй болхоор Украйнчууд өнөөдрийг хүртэл зовлонт амьдралдаа нулуулсан хэвээрээ байна. ОХУ болон АНУ-ын оролцоо дэндүү их байсны гайгаар Украйнчууд өөрсдийн хувь заяандаа эзэн болж чадалгүй үлдсэн. Харин Оросын ард түмэн одоо нойрноосоо сэрж, дарангуйллыг биш хөгжил дэвшилийг хүсч байна. ЗХУ нуран унаснаас хойш хүн ам нь буурч, эдийн засаг нь хямарч, улс төр нь суларсаар байгаа хойд хөрш маань 21-р зуунд Орос орныг авч явах тэр л удирдагчаа хайж байна. Нэгэнт сонгуулийн замаар Орос орны хувь заяа өөрчилөгдөхгүй болсон учраас Оросын хүн ам тэр дундаа дундаж давхрага нь хувьсгалын замаар шинэ Оросыг цогцлоон бүтээхийн төлөө тууштай тэмцэхээр шийджээ. Оросын хувьсгал хэн нэгнээс хараат биш, гадны захиалгатай биш, улс орноо хөгжил дэвшилд уриалан дуудсан хувьсгал болхоор Украйны хувьсгал шиг унтраад алга болчихгүй. Оросын ард түмэн ялах тэр өдрийг хүртэл үргэлжилнэ. Аливаа хувьсгалыг үгээгүй ядуучууд биш боловсролтой сэхээтнүүд хийдэг, Орост өөрчлөлт шинэчлэлтйиг хамгийн их хүсч хүлээж байгаа хүмүүс нь боловсролтой дундаж давхрага нь юм.  

Дэлхий нийтийг тэр чигт нь хямрааж буй либериализмын үзэл баримтлал Орос орны бүхий л баялгийг, өөдтэй өнгөтэй гэсэн бүхнийг нь юу ч үгүй сүйрүүлсэн гашуун түүх өнөөдөр ч үргэлжилсээр. Оросын ард түмэн хоногийн хоолныхоо төлөө тэмцсэн тарчиг амьдралаасаа салж ЗХУ-ын үе шигээ хүчирхэг байхыг эрмэлзэж байна. Путингүй Орос орныг хүсэж байгаа ард түмнийхээ хүслийг гүйцэлдүүлж баяртай Орос орон минь гэж хэлээд тэтгэвэртээ гарахын оронд эрх мэдэлд шунасаар байгаа нь Оросын ард түмний хувьсгалын галыг улам бүр дүрэлзүүллээ. Хүн төрөлхтөн шунал, тачаалаар дүүрсэн өрөвдөх сэтгэлгүй либериализмийг таягдан хаяж капиталист суурьтай, социалист зохицуулалттай улс төр эдийн засгийн шинэ тогтолцоогоор явахаа саяхан болж өнгөрсөн Давосын эдийн засгийн форум дээр гарах гарцаа болголоо.

Дэлхий нийтэд либериализм нуран унаж байхад Монгол оронд өөрсдийгөө либерал идеологитой гэж зарласан АН хэмээх улс төрийн хүчин эрх барьсаар л байна. Хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хазайсан улс төрийн хүчин Монголын төрийг барьж байна гэж бодхоор Монгол улсад хөгжил, дэвшилийн талаар ярих ямар ч утгагүй болно. Уг нь зүүний идеологитой байх ёстой АН өөрсдийгөө барууны тэр дотроо либерал идеологитой гэж зарласан. Товчхондоо энэ бол улс төрийн онигоо, эмгэнэл.

Харин МАН хөрөнгөтнүүдээр дүүрсэн мөртлөө өөрийгөө зүүний нам гэж зарласан. Олигархиудаар дүүрсэн зүүний идеологитой нам байгааг хүн төрөлхтөн харвал зүгээр л шоконд орно. Монголын ард түмнийг шулж мөлжсөн, амьдралыг нь сүйрүүлсэн хүмүүс ард түмний, хамтын сайн сайхны төлөө зүүний идеологоор явна гэж хэзээ ч байхгүй. Тэд цаашид улам ихийг идхийг, болж өгвөл хуу хамхийг л хичээнэ.

Монголын улс төрийн эрх баригч намууд нэг иймэрхүү, мөн парламентийн гадна байгаа намууд нь ч ялгаагүй ардаа нууц эзэдтэй тэр эзэд нь хэн нэг эрхмийн халаасанд. Ийм байхад Монголын ард түмэн яаж сайн сайхан, аз жаргалтай амьдрах билээ дээ. Улам л ядуураад, авилгал шударга бус байдал улам л ихсээд байдаг, эх орон маань тэсхээ больлоо. Итгэх итгэлгүй, зорих ирээдүйгүй, хандах төргүй, хамгаалуулах эх оронгүй 2700000 иргэн одоо яах вэ? Бид алдсан хүнийг, хуучин хүнийг сонгоод ахиад л алдана. Алдаа гаргасан, ард түмнээ хуурсан этгээдүүдээс нэгийг ч сонгож болохгүй шүү. Шинэ хүнийг, шинэ үеийг, шинэ сонголтыг хийцгээгээрэй Монголчуудаа!!!

Монголын ард түмэн хэрвээ сонголтоо луйвардуулвал хувьсгалын аргаар Монгол төрийнхөө эрхийг авах нь гарцаагүй. Луйварчидгүй сайхан Монголын төлөө хамтдаа тэмцэцгээе эх орончдоо. Ер нь одоо ч хувьсгал хийсэн тохироо нь бүрдчихээд байна.

Германы агуу философич, улс төрийн онолч Г.В.Гегель “Улс төрийн хувьд уналт доройтолд орох дөхөж буй ард түмний хувь заяаг гагцхүү суу билэгтэн л аварч чадна.” гэж хэлсэн байдаг. Монголын ард түмнийг аврах Монголын суу билэгтэн, жинхэнэ эх оронч зоригтон та хаана байна вэ?   

Монголд хувьсгал гарах нь гарцаагүй!!!  

Д.Сүхбаатар


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.