06 сарын 25, Мягмар
°C
USD 3,380.78
USD 3,380.78
EUR 3,621.83
JPY 21.17
GBP 4,278.55
RUB 38.86
CNY 465.55
KRW 2.44

Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад Путин оролцохгүй

ВАШИНГТОН. /abcnews/.  Вашингтон хотноо болох Олон улсын цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад ОХУ оролцохгүй болсныг АНУ буруушаав.

Энэ долоо хоногийн сүүлээр болох уг дээд хэмжээний уулзалтад 50 гаруй орон болон олон улсын байгууллага оролцоно. Цөмийн материалыг аюулгүй болгох, цөмийн халдлагаас урьдчилан олон улсын хүчин чармайлтыг түргэвчлэх нь уг уулзалтын зорилго юм.

Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч тус уулзалтад оролцохгүй ажээ. Энэ шийдвэр нь ОХУ-ын хувьд “боломжийг алдаж” байгаа хэрэг юм гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родс мэдэгдэв.

Цөмийн туршилт хийж, пуужин харвасантай нь холбогдуулан Умард Солонгост хатуу хориг арга хэмжээ авахад БНХАУ-ын оруулж буй хувь нэмрийг Родс сайшаасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уг дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, Умард Солонгосын асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Уг дээд хэмжээний уулзалтын үеэр 17 орон цөмийн аюулгүй байдлыг нэмэгдүүлж, заналхийллийг бууруулах амлалт өгнө гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.