05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

БЕНЗИНЫ ҮНЭ ӨСЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИНЫГ АЛМАЙРУУЛАВ

Нефтийн үнэ буурснаас болоод хүнд байдалд байгаа нефтийнхнийг ерөнхийлөгч Путин түүхэнд анх удаагаа хурцаар шүүмжилжээ.

Оросын ерөнхийлөгч нефтийн үнэ буураад байгаа өнөө үед бензины жижиглэнгийн үнэ өсч буйд бухимдаж , тус улсын ФАС буюу Монополийн эсрэг холбоонд байдлын учрыг олохыг даалгажээ.

Одооноос тус алба удтал хүлээж байсан монополийн эсрэг шинэ хэргүүдийн давалгаанд өртжээ. Гэтэл зах зээлд оролцогчид төрөөс түлшний зах зээлийн ажилд эрс хутгалдах гэсэн оролдлого нь өмнө хямралд хүргэж байсан удаатай гэж цохон тэмдэглжээ.

Владимир Путин анх удаагаа оросын нефтийн зах зээлийн амаргүй энэ үед нефтийн компаниудыг жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хурцаар шүүмжиллээ. Тэрээр засгийн газрын хуралдаан дээр энэ оны 1-р сарын 1–эс бензины үнэ 10 % нэмэгдсэн, гэтэл нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр 35 % унасан. “ Энийг юу гэж ойлгох вэ? Тэр монополийн эсрэг байгууллага хаашаа харж байна?” гэж асуужээ. Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев тайлбартаа, бензины үнийн өсөлт мөнгөний ханшны бууралтаас жаахан түрүүнд яваа гэжээ. Энэ нь зах зээлд нийлүүлж байгаа хэмжээнээс шалтгаалах гэнэ. Ингээд энэ жил өнгөрсөн 2013 оноос 2 % буурчээ. Өнгөрсөн зун, намар бензины бөөний үнийн огцом өсөлт зах зээлийн дутуу нийлүүлэлтээс болсныг Эдийн засгийн яам одоо ч үгүйсгэхгүй байна гэж “Коммерсант”өнөөдрийн дугаартаа бичжээ.
Ерөнхийлөгчийн энэхүү ховор шүүмжлэл нь нэг бус удаа нефтийнхний монополийн эсрэг кампанит ажил явуулах эхлэл болж байсан гэж сонинд дурджээ. Энэ жил ФАС хэд хэдэн удаа нефтийнхэнд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх гэсэн боловч, дээрээс дэмжлэг аваагүй аж. Засгийн газар ерөнхийлөгч Путины үгэнд тулгуурлан нилээд итгэлтэй үйл ажиллагаа явуулж мэдэхээр байна.
Орос улсад бензины бөөний үнэ 10- р сараас буурч байгаа бөгөөд АИ-92 бензины биржийн үнэ 30 % буураад буй юм. Гэхдээ энэ нь хэрэглээ буурснаас болсон болохоос нефтийн үнэ буурсантай холбоогүй аж. Учир нь гэвэл, ОХУ-ад гадаад нөхцөлүүдээс үл хамааран бензины үнэ ыэрэлт хэрэгцээ, хэрэглээ хоёрын харьцаанаас шалтгаалдаг байна.

Москва хот. А.Огторгуймаа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.