05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ВИЗГҮЙ ЗОРЧИЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ НААШТАЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Манай иргэд энэ сарын 14-нөөс ОХУ руу харилцан визгүй зорчиж эхэлсэн. Тэгвэл визгүй зорчих эхний өдөр Монголын 530 гаруй иргэн Оросын хил гарсан бол Оросын 300 орчим иргэн манай улс руу орж ирсэн гэх статистик үзүүлэлт гарсан байна.

Оростой хил залгаа сумдын иргэдийн хувьд бүр ч таатай нөхцөл үүсээд буйг эх сурвалж өгүүллээ. Хилийн цаана аж төрдөг оросууд Монгол руу орж ирж, хилийн наана байрлах сумдын иргэд зочид буудал, дэлгүүр, саун гэх мэт үйлчилгээний газрууд байгуулж эхэлжээ. Мөн Эрээнцавын хилийн боомтоор гэхэд л долоо хоногт хоёр гурван хүн л орж ирдэг байсан бол визгүй болсноос хойш Дорнодын Чулуунхороот сумыг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Тиймээс гаднаас худалдан авдаг барааны 30 хувийг ОХУ- аас авдаг байсан тоо нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэллээ.
Б.Заяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.