04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Д.Медведев: Орос-НАТО-гийн харилцаа “хүйтэн дайны” үеийнхэд хүрээд байна

Орос улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев Мюнхений аюулгүй байдлын  бага хуралд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгний гол утга санаа дэлхий дахинд ээлжит сөргөлдөөн хэрэггүй, харин ч эсрэгээр хамтын ажиллагаа руу явах шаардлага бий болоод байгаа гэв.

Орчин үеийн Европын аюулгүй байдлын уран барилга нь Дэлхийн хоёрдугаар  дайны балгасан  дээр боссон билээ. Энэхүү барилга бидэнд 70 гаруй жил даяаршлын мөргөлдөөнгүй аж төрөх боломж олгосон. Яагаад гэвэл, энэ нь тэр үедээ бүгдэд  ойлгомжтой  зарчмууд дээр суурилсан байлаа. Юуны өмнө энэ бол  хүний амь насны  үнэт зүйлийн зарчим. Энэхүү ойлголт бидэнд асар их үнэ цэнээр олдсон. Гэхдээ чухамхүү нийтлэг эмгэнэлт явдал нь бидэнд  энх тайвны төлөө улс төрийн болон үзэл суртлын  зөрөлдөөний дээр  гарахад хүрсэн.

Сөргөлдөөн бус хамтын ажиллагаа шаардлагатай байгааг мэдрэхийн тулд бидэнд дахиад бас нэг, гуравдахь  дайн хэрэгтэй юм гэж үү? хэмээн Дмитрий Медведев индрээс асуулт тавьлаа. Тэрээр өнгөрсөн үеийн  алдааг давтахаас зайлсхийхийг уриалахын зэрэгцээ Мюнхений бага хурлын  уламжлалт хурц,  илэн далангүй мэтгэлцээнүүдийг цохон тэмдэглэв.

Түүнчлэн ноён Медведев Орос-НАТО-гийн харилцааны найрсаг бус, хаалттай улс төрийн чиг  шугамыг тэмдэглэж, эдгээр   харилцаа  нь “хүйтэн дайны” үеийнхэд хүрээд байна  хэмээн мэдэгджээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.