04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

Москва хотод томуугийн хорио цээр тогтоов

Гахайн томуу болон амьсгалын замын хурц халдварт өвчнөөр  (ОРВИ) өвдөгсдийн тоо Москва  хотод олширч, улам  газар авч байна.

Энэ өвчнөөр өвдсөн нийт хүн амын тоо босго  тооцооноос хэтэрч 37,8 хувьд хүрсний дотор 60 хувь нь хүүхдүүд  байгаа тухай Москва хотын ариун цэврийн ерөнхий эмч Елена Андреевагийн гаргасан албан  тоотод дурджээ.

Энэ сарын 18-24-ний өдөр томуу болон ОРВИ-өвчнөөр  өвчлөгсдийн тоо өмнөх  7 хоногоос 1,5 дахин өсч, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн тоо огцом нэмэгдсээр байна.

Томуу өвчин хүндэрсэн тохиолдолд туйлын аюултай бөгөөд өвчлөөд яаралтай эмнэлэгт хандахгүй бол 3 хоног өнгөрөхөд л амь насаа алдаж болох эрсдэлтэй байна.

“Албан бус мэдээгээр, ОХУ-ын  бүс нутгуудад гахайн  ханиад  хүндэрсний улмаас 70 гаруй хүн нас барсан ” тухай “Большая Москва” сонинд бичжээ.

Оросын нийслэл хотод томуугийн халдвар тархаж  буйтай холбогдуулан энэ сарын  26 –ны өдрөөс Москва хотын ариун цэврийн ерөнхий эмчийн тогтоолоор, Москва хотын албан байгууллага, объектуудад хорио цээр тогтоов.  Дэглэм “онцгой шийдвэр  гарах   хүртэл” үргэлжлэх болно хэмээн тогтоолд дурджээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.