05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Мөнгөө буцааж төлөхийг Путин Францаас хүсэв

МОСКВА. /Reuters/. Байлдааны хоёр хөлөг онгоц худалдан авахаар Москвагийн төлсөн мөнгийг буцааж авах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

 

Газар, уснаа явагч “Мистрал” ангиллын байлдааны хоёр хөлөг онгоцыг 1,2 тэрбум евро буюу 1,47 тэрбум доллароор худалдан авах гэрээг ОХУ 2011 онд Францын хөлөг онгоц үйлдвэрлэгч нэг компанитай байгуулсан юм.

Гэхдээ хөлөг онгоцуудын эхнийхийг нийлүүлэхээ хойшлуулж байгаагаа Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн сард мэдэгдсэн. Уг нь үүнийг энэ намар нийлүүлэхээр анх төлөвлөж байсан билээ.

Украины байдлыг ОХУ тогтворгүй болгож байгаа нь Европын аюулгүй байдалд аюул учруулж байна гэж Олланд мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч Путин өнгөрсөн бямба гарагт Олландтай Украины байдлыг хэлэлцжээ. Францын удирдагч Олланд Москвад гэнэтийн айлчлал хийсэн байна.

Уулзалтын дараа Путин хэвлэл, мэдээллийнхэнд “Бид байлдааны хөлөг онгоцтой холбоотой асуудлыг хэлэлцээгүй” гэжээ.

Гэхдээ “Хэрвээ Франц хөлөг онгоцуудыг нийлүүлэхгүй бол Москвагийн төлсөн мөнгийг буцааж өгнө гэж ОХУ найдаж байна” гэсэн аж.

Франц гэрээг дангаар зөрчвөл их хэмжээний хохирол амсана гэж ОХУ анхааруулж байсан билээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.