04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Оросын тэргүүн баячуудын жагсаалтыг Леонид Михельсон тэргүүлжээ

МОСКВА. /TASS/. Оросын хамгийн баян 200 хүний  жил тутмын жагсаалтыг нийтэлдэг “Forbes” сэтгүүлийн тавдугаар сарын дугаар өнөөдөр гарлаа. Энэ жилийн хувьд уг жагсаалтыг байгалийн хий олборлогч томоохон компани болох “Новатэк”-ийн гол хувьцаа эзэмшигч Леонид Михельсон 14.4 тэрбум доллароор хэмжигдэх хөрөнгөтэйгээр тэргүүлжээ.

Жагсаалтын хоёрдугаарт 13.3 тэрбум доллароор хэмжигдэх хөрөнгөтэй, “Альфа- Групп”-ийн эзэн Михаил Фридман орсон бол гуравдугаарт “USM Holdings” компанийг үүсгэн байгуулагч Алишер Усманов бичигдсэн байна. Түүний хөрөнгө бэл 12.5 тэрбум долларт хүрчээ. Дөрөвдүгээрт 12.1 тэрбум доллароор хэмжигдэх хөрөнгө эзэмшдэг, "Интеррос" компанийн ерөнхий захирал Владимир Потанин, тавдугаарт "Новатэк" компанийн хувьцаа эзэмшэгч Геннадий Тимченко нар бичигдлээ.

Олон улсын хориг болоод нефтийн үнийн огцом уналтаас үүдэлтэй хямралын нөлөөгөөр Оросын баячуудын жагсаалтад томоохон өөрчлөлт орсон гэж “Forbes”-ийн шинжээчид үзэж байна. Оросын хамгийн баян 200 хүний хөрөнгийн нийт хэмжээ 2015 оны хоёрдугаар сараас 2016 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд 408 тэрбум доллароос 360 тэрбум доллар болж, 48 тэрбум доллароор буурчээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.