04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ОХУ-д нисэх онгоц сүйрч, 62 хүн амь үрэгджээ

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Донын Ростов хотод "Боинг 737-800" нисэх онгоц сүйрч, бүхээгт явсан 62 хүн бүгд амь үрэгджээ.

Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотоос ОХУ-ын Донын Ростовын чиглэлд ниссэн, иргэний агаарын тээврийн "FlyDubai" компанийн нисэх онгоц Москвагийн цагаар 03 цаг 40 минутад үзэгдэх орчин муу нөхцөлд газардахдаа хөөрч-буух зурвасын зүүн талд сүйрсэн аж. ОХУ-ын Тээврийн яамны албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, нисэх онгоц буух оролдлогыг хоёр дахь удаагаа хийхдээ сүйрчээ. Мөрдөн шалгах хороонд мэдэгдсэнээр, газарт хүрмэгцээ нисэх онгоц дэлбэрсэн байна. 

Урьдчилсан мэдээгээр, онгоцны сүүл хэсэг газар шүргэсэн тухай тус бүс нутгийн шуурхай албаны эх сурвалж мэдээллээ. ОХУ-ын Онц байдлын яамны Ростов мужийг хариуцсан ерөнхий газрын мэдээлснээр, "нисэх онгоц газардахдаа далавчаараа хөөрч-буух зурвасыг ширгэсний улмаас шатжээ". Уг хэрэг явдлын өмнө нисэх онгоц нисэх буудлын дээгүүр 2 цаг гаруй эргэлдсэнийг "Flight radar" нислэгийг хянах газар тэмдэглэснийг мөрдөн шалгалтаар нотолсон байна. Техникийн бүрэн бүтэн бус байдал, цаг агаарын хүнд нөхцөл болон нисэх багийн алдаа зэрэг ослын хэд хэдэн хувилбарыг Мөрдөн шалгах хороо авч үзэж байгаа аж.

"Нисэх багийн дарга онгоцоо буулгах эсэх шийдвэрийг гаргадаг" гэж Ростовын нисэх буудлын төлөөлөгч Олег Ладейщиков, нисэх баг нөөц буудал руу яваагүй талаар асуултад хариулахдаа мэдэгджээ. 

Тодруулсан мэдээгээр, нисэх онгоцонд 62 хүн явсны 55 нь зорчигч, тэдний дотор 4 хүүхэд байсан бол нисэх багийн гишүүн 7 хүн байсан аж. Нисэх багийн гишүүд янз бүрийн орны иргэд байсны дотор ОХУ-ын нэг иргэн байжээ. "FlyDubai" компанийн мэдээлснээр, зорчигчдын 44 нь ОХУ-ын иргэн, 8 нь Украины, 2 нь Энэтхэгийн, 1 нь Узбекстаны иргэн байв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.