03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ОХУ-ын Батлан хамгаалах яамны байранд гал гарчээ

МОСКВА. /BBC/. Өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалах яамны байранд томоохон хэмжээний гал гарсныг Москва хотын гал сөнөөгчид амжилттай унтраалаа.

Уг галын улмаас ОХУ-ын нийслэл Москва хот утаанд автжээ. Яамны албан хаагчдыг бүгдийг нь барилгаас гаргасан бөгөөд бэртэл, гэмтэл авсан хүн байхгүй байна.

Хүчтэй салхитай байсан нь галыг унтраахад хүндрэл учруулж, ажиллагааг найман цаг орчим үргэлжлэхэд хүргэжээ.

18 дугаар зууны сүүлч үеийн түүхэн энэ барилгыг дэлхийн II дайны үед сэргээн засварласан гэж яамны албан хаагчид мэдэгдэв. Мөн ЗХУ-ын цэргийн томоохон албан хаагчид энэ барилгад байрлаж, ажил, үүргээ гүйцэтгэдэг байсан байна.

Барилгын цахилгааны утасны богино холболтын улмаас гал гарсан байж болзошгүй гэж шинжээчид таамаглажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.