05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ОХУ 150 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг авна

МОСКВА. /Sputnik/. Улсыг батлан хамгаалах даалгаврын хүрээнд ОХУ-ын агаарын цэргийн хүчин ирэх онд 150 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг хүлээн авна гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

 

Улсыг батлан хамгаалах даалгаврын дагуу, 2015 онд 150 гаруй нисдэг тэрэг, нисэх онгоцыг ОХУ-ын агаарын цэргийн хүчинд өгнө гэж хүчний хэвлэлийн төлөөлөгч хурандаа Игорь Климов мэдэгдэв.

Агаарын цэргийн хүчинд нийлүүлэх онгоцуудад “Сухой Су-34” бөмбөгдөгч нисэх онгоц /НАТО-гийн тайлангийн нэр: Fullback/, “Су-30СМ” олон зориулалттай нисэх онгоц /НАТО-гийн тайлангийн нэр: Flanker-C/, “Су-35С” сөнөөгч онгоц /НАТО-гийн тайлангийн нэр: Flanker-Е/, “Яковлев Як-130” дэвшилтэт сургагч, хөнгөн сөнөөгч онгоц /НАТО-гийн тайлангийн нэр: Mitten/, “Ильюшин Ил-76МД-90” тээврийн нисэх онгоцнууд /НАТО-гийн тайлангийн нэр: Candid-B/ багтаж байна.

"Небо-М, Сопка зэрэг орчин үеийн радарын станц Агаарын цэргийн хүчин хүлээн авна. Мөн ОХУ-ын Агаарын цэргийн хүчин 2015 онд хэд хэдэн цэргийн сургуулилт оролцоно" гэж Климов мэдэгджээ.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.