05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Путин, Эрдоган Сирийн тухайд харилцан адилгүй байр суурьтай байна

АНКАРА. /ВВС/. ОХУ болон Туркийн ерөнхийлөгч нар “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дарахын тулд хамтран ажиллахаар зөвшилцжээ. Гэхдээ тэд Ерөнхийлөгч Башар Аль-Асадын удирдаж буй Сирийн засгийн газартай хэрхэн харьцаж, асуудлыг шийдвэрлэхэд харилцан адилгүй байр суурьтай хэвээр байна.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай даваа гарагт Туркт уулзжээ.

“Лалын улс” хүрээгээ тэлж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй гэж хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хоёр улсын удирдагч нар хэлэн, тус террорист бүлэглэлийг дарахын төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж амласан байна.

Харин Сирийн одоогийн хямралыг хэрхэн шийдвэрлэхэд санал нийлэхгүй байгаагаа Эрдоган мэдэгджээ. Иргэний дайнд цэг тавихын тулд Асадыг түлхэн унагаах хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.

Харин энэ оны эхээр болсон Сирийн ерөнхийлөгчийн сонгуулийг Путин дурдаж, Асадыг хүн амынх нь дийлэнх хэсэг дэмжсэн хэвээр байна гэжээ.

ОХУ нь Сирийн ойрын холбоотнуудын нэг юм. Путин өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Сирийн Гадаад хэргийн сайд Валид аль-Муаллемтай Москвад уулзахдаа Асадын засгийн газартай харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.