05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ХДХВ-ийн вакцин ойрын хугацаанд гарахгүй

МОСКВА. /ITAR-TASS/. Эрдэмтэд, эмч нар ХДХВ-ийн вакцин ойрын хугацаанд хараахан гаргахгүй гэж ОХУ-ын ДОХ-оос урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн, Оросын шинжлэх ухааны академийн гишүүн Вадим Покровский хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

 

ХДХВ-ийг устгах вакцин гаргахын төлөө эрдэмтэд 25 жил ажилласан боловч хараахан ямар нэг үр дүнд хүрээгүй байна гэж тэрбээр мэдэгдэв.

ХДХВ-ийг устгах вакциныг гаргахад олон жил шаардлагатай гэж Покровский анх хэлснийг эрдэмтэд 20 жил дараа ойлгожээ.

“Би үүнийг ахин дахин хэлсэн: харамсалтай нь ойрын ирээдүйд ХДХВ-ийн вакцин гарахгүй. Дэлхий дээр маш олон вирус болон өвчин байна. Тэдгээрт зориулсан эм бүтэн зууны турш гараагүй гэж тэрбээр мэдэгдээд, хумхаа, тэмбүү, сүрьеэ зэрэг өвчний вакцин одоо болтол байхгүй байгааг цохон тэмдэглэжээ.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.