05 сарын 17, Баасан
°C
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

ШАТАРЧИН СПАССКИЙГ ХУЛГАЙЛСАН ГЭВ

    Зөвлөлтийн шатарчин Борист Спасскийн хүү эцгийг нь хулгайлсан, хууль бусаар хорьсон хэргээр Францын шүүхэд ханджээ. Тэрбээр их мастер иргэний хоёр харъяалалтай байсныг ашиглажээ гэж Le Figaro сонин мэдээлсэн байна.

    Наймдугаар сарын 16-нд Зөвлөлтийн их мастер бөгөөд 30 гаруй жил Францад оршин сууж буй, дэлхийн аварга асан Парис дахь гэрээсээ алга болжээ. Түүнийг нэг удаагийн паспортоор Оросын ЭСЯ руу үл таних хүн авч явсан гэж гэр бүлийнхэн нь үзэж байна. Наймдугаар сарын 17-ны "Комсомольская правда" сонин шатарчинтай хийсэн ярилцлагаа нийтэлжээ.

    75 настай Спасскийн сонинд өгсөн ярилцлагадаа, өөртэй нь муухай харьцаж, "хордуулж", бас Орос руу явахыг хориглодог төрөл төрөгсдөөсөө зугтсан гэж мэдэгдсэн байна. 2010 онд зүрхний шигдээс тусч, явж чадахгүй болсон учир эсэргүүцэж чадахгүй байна гэж тэрбээр мэдээлжээ. Түүний хэлснээр, Парисаас түүнийг зугтахад найзууд нь тусалсан байна.

    Есдүгээр сарын эхээр Борис Спасскийг хүү нь Москвагийн эмнэлгээс олжээ. Спасский Орост яаж ирснээ санахгүй байгаа бөгөөд "Комсомольская правда" сонинд ярилцлага өгөөгүй гэж түүний хүү хэлсэн байна.
    Борис Спасский 1955 онд дэлхийн залуучуудын шатрын аварга болж, тэр жилдээ олон улсын их мастер болжээ. 1961, 1973 онд ЗСБНХУ-ын аварга, 1969 онд дэлхийн аварга болсон байна. 1976 онд Франц руу гарсан ч ЗСБНХУ-ын нэрийн өмнөөс тоглох эрхээ хадгалан үлджээ.

З.Амгалан

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.