05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Өнөөдөр ОХУ-д орон нутгийн сонгууль болно

ОХУ-ын Ингушет муж улсаас бусад бүх мужид орон нутгийн сонгууль  болно.

 

Тус улсын 33 бүс нутагт шинээр Засаг даргаа сонгоно.Бусад 14 бүсэд парламегнтын депутатуудыг сонгоно . Нийслэл Москва хотод “Мосгордум”-ын депутатуудыг сонгоно. Үүнээс гадна янз бүрийн субъектуудэд нийт 6000 гаруй хотын дарга болон хотын депутатуудын сонгууль болно. Орос улсад анх удаагаа Бүх нийтийн сонгууль тус улсын хоёр шинэ бүс нутаг буюу Крымийн хойг болон Севастополь хотод явагдана. Нийт 50 сая гаруй хүн сонгуульд саналаа өгч оролцох боломжтой юм. Энэ удаагийн сонгууль нь шууд хоёр дээд амжилтыг эвдэнэ хэмээн уламжилж байна. Нэгдүгээрт, сонгуульд оролцохоор 111 мянган нэр дэвшигч бүртгэгджээ. Ийм хэмжээний тоо өмнө байгаагүй билээ. Хоёрдугаарт, энэ удаагийн сонгуульд 63 нам оролцож байна.  Санал хураалт тус улсын бүх бүс нутагт орон нутгийн цагаар өглөөний 8.00 эхэлж, үдшийн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

А.Огторгуймаа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.