05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

МОСКВАГИЙН ИХ СУРГУУЛЬ ЧАНСААГААРАА 116-Д БИЧИГДЭВ

МОСКВА./Лента.ру/. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль /МГУ/ Quacquarelli Symonds (QS World University Rankings) компаниас жил бүр тодорхойлон гаргадаг дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 116-д бичигджээ. Энэ нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 4 байраар ухарчээ гэсэн үг. 2012 оны чансаагаар МГУ Лозаннагийн их сургуулийн ард, Мэрилендийн их сургуулийн өмнө бичигдсэн байна. 2010 онд тус сургууль 93-р байрт орж байжээ.

QS компанийн жагсаалтыг Массачусетсийн технологийн дээд сургууль тэргүүлсэн бол Кембрижийн их сургууль удаалж, Харвард гуравт бичигджээ.  

Дэлхийн улс орнуудын 700 их сургуулийг хамруулсан энэ оны чансаанд Оросын 14 их сургууль багтсанаас Алс Дорнодын холбооны их сургууль, Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн академи анх удаагаа жагсаалтад орсон байна.

Дэлхийн шилдэг их сургуулиудын чансааг үндсэн 6 шалгуураар тогтоодог ажээ. Үүнд, судалгааны салбар дахь нэр хүнд, ажил олгогчид тухайн сургуулийн төгсөгчдийг хэрхэн үнэлдэг, их сургуулийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудын нийтлэлүүдийг иш татаж байгаа байдал, багш нар болон оюутнуудын тооны харьцаа, тухайн сургуульд багшилж буй гадаадын багш нар болон суралцаж буй оюутнуудын тоог харгалзан үнэлдэг байна.

Б.Адъяахүү 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.