05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

ОРОС УЛС ЦӨМИЙН 1499 ЦЭНЭГТ ХОШУУТАЙ

     Одоо Москвад цөмийн 1499 цэнэгт хошуу, Вашингтонд 1722 цэнэгт хошуу байна. Ийм мэдээллийг АНУ-ын Төрийн департаментаас тараасан, Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулах болон хязгаарлах тухай Орос-Америкийн гэрээний биелэлтийн явцын тухай ээлжит лавлагаанд дурджээ.

    Тус байгууллагын мэдээлснээр, Орост одоо байлдааны жижүүрлэлтэд 491 цөмийн цэнэгт зөөгч пуужин байгаа бөгөөд үүнд тив хоорондын баллистик пуужин болон хүнд бөмбөгдөгч нисэх онгоц, шумбагч хөлөг онгоцонд байрлуулсан баллистик пуужингууд байна. Харин АНУ-д байлдааны жижүүрлэлтэд зөөгч пуужин 806 байгааг Америкийн Төрийн департментын лавлахад дурджээ.

    Нийтдээ байрлуулсан болон байрлуулаагүй харвах төхөөргүүдийн тоо Орост 884, АНУ-д 1034 байна.

    Лавлагаанд энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаарх мэдээллүүд оржээ.

    ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар 2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд шинэ гэрээнд гарын үсэг зурсан нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 5-нд хүчин төгөлдөр болсон байна.

    Шинэ гэрээнд зааснаар талууд долоон жилийн хугацаанд цэнэгт хошууныхаа тоог цаашид өсгөхгүй, байрлуулсан байгаа тив хоорондын баллистик пуужин, хүнд бөмбөгдөгч нисэх онгоц, шумбагч хөлөг онгоцонд байрлуулсан баллистик пуужингуудаа 700 нэгж, тэдгээрийн цэнэгт хошууг 1550 нэгж, байрлуулсан болон байрлуулаагүй харвах төхөөргийг 800 нэгжид барьж байхаар тусгажээ. Гэрээний дагуу Орос болон АНУ жилд хоёр удаа цэнэгт хошуу хийгээд зөөгч пуужингуудынхаа талаарх мэдээлэл солилцох үүрэг хүлээсэн байна.
З.Амгалан

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.