05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

ОРОС УЛС БНАСАУ-ЫН ӨРИЙН 90 ХУВИЙГ ЦАЙРУУЛЛАА

МОСКВА. /Би-Би-Си/. Хуучин ЗСБНХУ-ын үед тавьсан Умард Солонгосын 11 тэрбум долларын өрийг зохицуулахаар Орос болон БНАСАУ-ын эрх баригчид тохиролцжээ. Москва Пхеньяны энэ өрийн 90 орчим хувийг цайруулсан байна.
    Зохих хэлэлцээрт даваа гарагт гарын үсэг зурсан гэж Оросын Сангийн орлогч сайд Сергей Сторчак мэдээлжээ.
    Гэрээнд заасны дагуу, үлдсэн нэг тэрбум гаруй долларыг "өрийг тусламжаар солих" хувилбараар БНАСАУ-д хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд ашиглах юм. Эх сурвалжийн мэдээлснээр, үлдсэн өрийг 20 жилийн хугацаанд төлж барагдуулах ажээ.

    Сүүлийн 10 жилийн хугацаанд Орос улс Зөвлөлтийн үеэс үлдсэн гадаадын орнуудын олон тэрбумын өрийг нэг бус удаа цайруулсан билээ.
    2010 онд Афганистаны 12 тэрбум долларын өрийг цайруулжээ. Үүнээс өмнө Иракийн 11,9 тэрбум, Монголын 11 тэрбум, Сирийн 9,8 тэрбум долларын өрийг цайруулж байсан юм.
    Өнөөдрийн байдлаар Куба улс Орост хамгийн их өртэй байгаа ажээ.
З.Амгалан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.