03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Хятадуудад зориулан казино барина

Оросууд Приморийн хяз­гаарын Владивосток хотын орчимд мөрийтэй тог­лоо­мын бүс байгуулахаар хө­рөнгө оруулагчдыг хайж эхэл­лээ. Тендерийг ирэх зур­гаа­дугаар сард зарлах бөгөөд олон улсын опера­торууд 60 өдрийн дотор өргөд­лөө өгч, үнэлгээгээ тодор­хойлно. Харин эрх баригчид 10 дугаар сарын сүүлээр хөрөнгө оруу­лагчидтай гэрээгээ бай­гуулах аж. Казиногийн гол үйлчлүүлэгчид нь Азийн орнууд, тодруулбал Хятадын иргэд байх гэнэ. Тэдэнд зориулан хялбар­чилсан виз олгохоор бол­жээ. Тодруулбал, Москва, Бээ­жингийн хоорон­дын гэрээ­гээр 5-100 хятад хүнийг визгүйгээр 14 хоног хүр­тэл хугацаагаар ОХУ-д нэвт­рүүлэх юм байна. Оросууд тоглоомын бүсийн стратегийн зөв­лөхөөр Лас-Вегасын “Galaviz & Co” компанийг урь­жээ.

Мөн Канадын “Power Network Corporation” ком­панийн захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Лев Карп Оросын Владивосток, Сочи, Калининградад байгуу­лаг­дах тоглоомын бүсийг сонирхож байгаа аж. Гадаадын компаниуд казинод хөрөнгө оруулахаас гадна олон улсын жуулч­лалын урс­галыг Орос руу чиг­­лүүлэхэд туслахаа мэдэгд­­жээ.

Алс Дорнодын мөрийтэй тог­лоомын бүсэд бие даасан хөрөнгө оруулагчид доод тал нь хоёр тэрбум доллар оруулна гэж оросууд найдаж байна. Тэдний тоо­цоолс­ноор казино жилд үүнээс 2-3 дахин их ашиг­тай ажиллаж, хөрөнгө оруу­лал­таа 2-4 жилд нөхөх аж.

Хятадын тусгай бүс болох Макаод зохиогдсон үзэс­гэлэнгийн үеэр Оросын “Манай гэр Приморье” компанийн ерөнхий захирал Марина Ломакина “Тог­лоомын бүсийг таван жилийн дотор байгуулж дуусна. Хятадаас гадна Солон­гос, Япон, АНУ-ын иргэд ирнэ гэж бид найдаж байгаа. Оросууд өөрсдөө ч энд тоглож болно” хэмээн мэдэгд­лээ.

Алс Дорнодын тог­лоомын бүс нь Номхон далай дахь Оросын гол боомт Владивостокоос 50 км зайд байрлах тул Бээ­жингээс хоёр, Токиогоос нэг, Сөүлээс 1,5 цаг нисээд хүрнэ. Нийт 2,6-6 км.кв талбайд казиногоос гадна люкс ангиллын зочид буудал, худалдааны төв, гольф зэрэг спортын талбай, яхт клуб сүндэрлэх аж. Даш­рамд сонордуулахад энэ оны есдүгээр сард Владивосток хотод АТЭС-ийн орнуудын сам­мит болно. Үүнээс өмнө Вла­дивосток хотынхоо өнгийг засахаар Оросын эрх бариг­чид олон тэрбумыг тээвэр, эрчим хүч гээд дэд бүтцэд зар­цуулж байгаа аж.

ОХУ 2009 оноос мөрий­тэй тоглоомыг хориг­лож, зөвхөн дөрөвхөн бүсэд буюу Крас­нодар, Калининград, Владивосток, Алтайд зөв­шөөрсөн билээ. Одоо­гоор эдгээрээс зөвхөн Краснодарын хязгаарт “Азов-Сити” казино 2010 оны нэгдүгээр сараас эхлэн ажиллаж байна.

Нэмж өгүүлэхэд Вьет­нам, Филиппин зэрэг орон мөн тоглоомын бүс бай­гуулж, гадаадын хөрөнгө оруу­лагч­дыг та­тахаар өрсөл­дөж байна.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.