04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДААР УЛИРАН ТОМИЛОГДСОН С.В.ЛАВРОВТ БАЯР ХҮРГЭВ

ОХУ-ын Гадаад хэргийн сайдаар С.В.Лавров улиран томилогдож, үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд  Г.Занданшатар баяр хүргэсэн илгээлт хүргүүлэв.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар илгээлтдээ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын уламжлалт сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр талын стратегийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.

Мөн ноён С.В.Лавровд эрүүл энх, аз жаргал, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.