05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн яамны анхдугаар зөвлөлдөх уулзалт 2012 оны 9 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотноо болов.

Монгол Улсын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, судалгааны газрын захирал Г.Батжаргал, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Ф.Алейник нар тэргүүлэн хоёр талаас холбогдох нэгжүүдийн удирдлага, төлөөлөл оролцсон энэ уулзалтаар Монгол, Беларусийн харилцааны байдалд дүгнэлт өгч, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг сэргээн идэвхжүүлж болох чиглэл, салбарууд, хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замын тухай болон харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Ф.Алейник манай Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд уулзалт хийх ба түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд хүлээн авч уулзах юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.