04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Испанид “Зика”-гийн халдварын 88 тохиолдол бүртгэгджээ

20160413 001

МАДРИД. /Prensa Latina/. Испани улсад одоогийн байдлаар  “Зика” вирусийн халдвар авсан 88 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдгээрээс 11 нь жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварласан тохиолдол гэдгийг тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам мэдээллээ.

Вирусийн халдварын нийт тохиолдлын 28 нь Каталонид, 23 нь Мадридад, 8 нь Кастил болон Леонд, 7 нь Арагонд, 3 нь Валенсиа хотод илэрсэн бол үлдсэн  нь Астуриас, Ла Риожа зэрэг хотод илэрсэн байна.

Вирусийн халдвар илүү их тархсан орнуудад зорчсон хүмүүсээс халдварын ихэнх тохиолдол эхтэй юм.

Шинээр төрсөн хүүхдүүд микроцефаль буюу ургийн төрөлхийн гажиг болон өөр бусад мэдрэлийн өөрчлөлтүүдэд өртөж болзошгүй гэсэн болгоомжлол байсаар байна.

"Зика"вирусийн тархалт бий болохоос өмнө Испани улс сонор сэрэмжтэй байх талаарх зөвлөмжийг хоёрдугаар сард гаргасан ба  “Aedes Aegypti” төрлийн шумуулаар дамжих, халуун хумхаа болон өөр бусад өвчнөөр дамжин халдварлахаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргасан байна.

Энэ төлөвлөгөөнд халдварын голомтот бүсээс ирж буй жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүстэй 28 хоногийн хугацаанд хамгаалалтгүйгээр бэлгийн харилцаанд орохгүй байхыг зөвлөсөн байна.   

Эрүүл ахуйн эмч нарын зүгээс дурдсан хугацаанд  цусаа хандивлахгүй байхыг мөн зөвлөжээ.

Х.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.