04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ИСПАНИЙН АГААРЫН ТЭЭВРИЙНХЭН АЖИЛ ХАЯВ

МАДРИД. /СИНЬХУА/. Ажилчдыг нь цомхотгож, цалинг нь танахаар компаниас нь төлөвлөж байгаа учир Испанийн иргэний агаарын тээврийн "Iberia" компанийн ажилтнууд өчигдрөөс эхлэн 15 хоногийн ажил хаялт зарлав.

Улаан өндөгний баярын үеэр буюу хоёрдугаар сарын 18-22, гуравдугаар сарын 4-8, 18-22 гэсэн гурван өөр хугацаанд ажил хаялт үргэлжилнэ.
2011 онд Британийн агаарын тээврийн компанийн " IAG"-ийн салбар болсон "Iberia"-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэл нь 2012 оны 11 дүгээр сард цалин танах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш зөвшилцөлд хүрэхийг хичээсэн байна

Уг хөтөлбөр хэрэгжсэнээр 4500 ажилтныг халж, үлдсэн ажилчдын цалинг нь хасаж, онгоцны тоо, нислэгийн чиглэлээ цөөлөх аж. Нисэх буудлаас 4500 ажилтны 30 хувийг нь цомхотгох, чиглэлийн 15 хувийг биш 10 хувийг, цалинг 25-35 хувиар хасахын оронд 11 хувь болгох, нисэгчид болон нисэх багийнхны цалинг 23 хувиар бууруулахаар өөрчилж болно гэж хэлжээ.
Эцсийн дүнд хэлэлцээ амжилттай болсон боловч хоёрдугаар сарын 1-нээс үйлдвэрчний эвлэл арбитрт хандаж
"багадаа тав хоног" ажил хаях эрхтэй болжээ.
Тус нисэх буудлын ажилчид 2011 оны сүүлээр, 2012 оны эхний хоёр сард тус бүр нэг өдрийн ажил хаясны улмаас 262 сая долларын алдагдалд оржээ.
Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.